Уул уурхайн сайдД.Ганхуяг
2013.10.11
Д.Ганхуяг: ТУЗ-өөс шийдвэр гарахаар мэдээлнэ
Уул уурхайн сайдД.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдийн ажил ямархуу байдалтай яваа вэ?
-ТУЗ-ийн гишүүдээс өөрсдөөс нь асуух хэрэгтэй.
-Танд ямар нэг мэдээлэл байхгүй гэсэн үг үү?
-Бид шууд мэдээлэхгүй. Компани чинь тусдаа хуультай. Засгийн газрын хуралдаанд мэдээлэл сонсох үедээ сонсчихдог.
-Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд яг ямар асуудлаар ярилцаж байгаа вэ?
-Гурван асуудал байгаа. Оюу толгой бол Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж. Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангууд, Нэмэлт санхүүжилт, далд уурхайн бүтээн байгуулалт болон зардлын хэтрэлтийг хэлэлцэж. байгаа. Шийдвэр гарахаар олон нийтэд мэдээлэх болно.