УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.11
С.Баярцогтыг мэтгэлцээнд дахин урилаа
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг үзэглэсэн УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дахин дуудлаа. Өмнө нь болсон мэтгэлцээн үр дүнд хүрээгүй юм. Оюутолгойн компанийн ТУЗ-ийн гишүүд шинээр сонгогдож хэлэлцээрийн ширээнд суугаад Лондонгоос ирсэн энэ цаг үед С.Баярцогтын байр суурь, хэлэх үг олон хүний сонирхол татаж буй юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “С.Баярцогттой дахин мэтгэлцмээр байна. Би бэлэн. Бид хувь хүнийхээ сайн, мууг ярихгүй, зөвхөн Оюутолгойг ярина” гэв.