Н.Алтанхуяг: Оюутолгойн хэлэлцээрт нууц зүйл байхгүй
2013.10.11

Н.Алтанхуяг: Оюутолгойн хэлэлцээрт нууц зүйл байхгүй

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхий сайд 30 минут” уулзалт болж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2014 оны Төсвийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд товчхон мэдээлэл хийлээ. Н.Алтанхуяг “Монгол Улсын төсвийн зарлага, орлого ямар байх талаар УИХ-аар хэлэлцэж байна. 2011 онд Монгол Улсын зарлага хоёр их наяд төгрөгөөр нэмэгдсэн байсан. Нэгэнт өссөн байсан зарлага буурахгүй байсан. Тиймээс бид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй, хасч танасан төсвийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд байна” гэлээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-2013 оны Төсөв тодотголын төслийг хэзээ өргөн барих вэ?

-Засгийн газар Төсвийн тодотгол дээр ажиллаж, боловсрууллаа. Өнөөдөр юм уу маргааш УИХ-д 2013 оны Төсвийн тодотголыг өргөн барина. Улсад хүссэн хэмжээний орлого орохгүй байгаа, тэр хэмжээгээр зарлага гаргах шаардлагагүй байгаа. Тиймээс орлого, зарлагаа бодож Төсвийн тодотголыг өргөн барихаар болсон.

-Төсвийн үргүй зардал гаргасан бол хариуцлага тооцож, арга хэмжээ авах уу? Засгийн газраа хариуцлагын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
2013 онд Монгол Улс 7,4 их наяд төгрөгийн зардал гаргана гэсэн. Ирэх жил 7,2 их наяд төгрөг байна.

-10 гаруй жилийн өмнө Монгол Улсын төсөв 50 тэрбум төгрөг байсан. 50 тэрбум төгрөгөөр цэцэрлэг, сургууль барьсан. Хоёр барилга барихын тулд 64 тэрбум төгрөг зарцуулж байна. Засгийн газрын оруулж байгаа Төсвийн төсөл дээр байшин, барилга барьж байгаа замбараагүй төсвийг хянаж, болиулья гэж тооцоолсон. Зэргэлдээ гурван сумын сургуулийн барилга 1-3 тэрбум төгрөгөөр төсөвлөгдөж орж ирдэг болоод байна. Тиймээс ийм замбараагүй байж болохгүй учраас танаж, илүү зардлуудаа хассан. 2013 онд Монгол Улс 7,4 их наяд төгрөгийн зардал гаргана гэсэн. Ирэх жил 7,2 их наяд төгрөг байна.

-Жил гаруй хугацаанд хоёр аймаг Засаг даргагүй явлаа. Энэ асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?

-Хоёр аймаг Засаг даргагүй байгаа гэдэг  худлаа. Хөвсгөл аймгийн Засаг дарга нь Цэрэнжав ажиллаж байгаа. Дорнод аймгийн Засаг даргаар Жанлав. Тэр хүмүүс яагаад намайг буруутгаад байна гэхээр ИТХ-аар хуралдаад Засаг даргаа сонго гэхээр дотроо маргаантай байгаа учраас хурлаа хийж чадахгүй байгаа. Надаас хамаарсан зүйл байхгүй байгаа. 

-Увс аймгийн нэр дэвшигчдийн маргааныг СЕХ шийдвэрлэнэ гэсэн байр суурийг АН-ын зүгээс өгсөн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

Увсын хоёр нэр дэвшигчдийн асуудлыг шүүх, хуулийн байгууллага нь шийдвэрлэнэ.

-Увсын хоёр нэр дэвшигчдийн асуудлыг шүүх, хуулийн байгууллага нь шийдвэрлэнэ.

-Оюутолгойн хэлэлцээрийн асуудал хаалттай байна. Иргэдэд болон УИХ-д мэдээлэл өгөхгүй байна гэсэн мэдээллийг зарим гишүүд өгөөд байгаа?

-Сая Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүн Лондон яваад хэлэлцээр хийсэн. Ирээд мэдээлэл өгсөн байгаа. Өнгөрсөн даваа гаригт Лондонгоос хүмүүс ирж дахин хэлэлцээр үргэлжлэх байсан. Гэтэл хэлэлцээр хийх хүмүүс нь ирээгүй, ирэх даваа гаригт ирнэ. Одоогоор техникийн ажилчид нь ирээд байна. Хэлэлцээр үргэлжилж байгаа. Энэ хэлэлцээрийн талаар нууцлаад байх зүйл байхгүй.