Элчин сайдуудад Монгол улсын эдийн засгийн байдлыг танилцууллаа
Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.10.10

Элчин сайдуудад Монгол улсын эдийн засгийн байдлыг танилцууллаа

Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол улсад суугаа элчин сайдуудын уулзалт жил бүр болдог уламжлалтай. Энэ жилийн уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Монгол улс болон Европын холбооны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалт чухал нөлөөтэй гэж тэмдэглэлээ.

Европын холбоо нь Монгол улсын томоохон хөрөнгө оруулагч. Худалдааны эргэлт нэмэгдэж өнгөрсөн онд 773 сая ам долларт хүрлээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол улс Европын холбооны хооронд түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан нь   хоёр талын хамтын ажиллагааны олон салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж өгсөн чухал баримт бичиг боллоо.

Европын комиссын Ерөнхийлөгч ирэх 11 дүгээр сард Монгол улсад айлчилна. Энэ нь бидний харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой уулзалт болно  гэлээ. Европын холбоо нь Монгол улсын томоохон хөрөнгө оруулагч. Худалдааны эргэлт нэмэгдэж өнгөрсөн онд 773 сая ам долларт хүрлээ. Бидний хамтын ажиллагаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд ололт амжилттай байсан гэж Ерөнхий сайд дүгнэлээ.

Дараа нь Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж ажилласан нэг жилийн хугацаанд Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдсөнийг танилцууллаа.  2013 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын эдийн засаг 11,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүнд жилийн дүнгээр 14-15 хувьтай байдаг инфляцийг өнөөдөр нэг оронтой тоонд барьж байна. Ажлын байр нэмэгдэж ажилгүйдлийн хэмжээ харьцангуй багаслаа гэж Ерөнхий сайд хэллээ.