2013.10.10
Д.Ганбат, Х.Баттулга нар сургалтын төлбөрийн тэтгэлгээ олголоо
УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, ҮХАА-н санд Х.Батгулга 2006 оноос хойш жил бүр өөрийнхөө цалингаар тойргийнхоо сурах хүсэл сонирхолтой ч ар гэрийн боломж, бололцоо тааруу оюутан, залуусын сурах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ жилийн хувьд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбаттай хамтран 95 оюутныг энэ тэтгэлэгт хамруулж сургалтын төлбөрийг нь шийдвэрлэж өгчээ.