Д.Дамба:ТББ учир гишүүн байгууллагаас хандив авсан нь хууль зөрчөөгүй
Оюутолгойн далд уурхайг ажиллуулахад санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар үйл ажиллагааг зогсоосон ч Оюутолгойн санхүүгийн тайланд нийт орлогын багагүй хэсгийг төсөлд шууд хамааралгүй төрийн болон ТББ-д хандив тусламж өгсөн нь илэрсэн байна.
Уул уурхайн үндэсний ассоциацид 89.4 сая төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэлд тодруулга авлаа.
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба “Оюутолгой манай гишүүн байгууллага бид төрийн бус байгууллага учир гишүүн байгууллагаасаа хандив авах бүрэн эрхтэй. Оюутолгойгоос дэмжлэг авч зарим хурал зохион байгуулж, шаардлагатай техникийн төсөл, уул уурхайн салбарт хэрэгтэй байгаа стандартыг боловсруулахад ассоциаци мөнгөгүй, төрөөс дэмжлэг үзүүлэхгүй энэ үед боломж, бололцоотой гишүүн байгууллагаас хандив тусламж авч үйл ажиллагаа явуулдаг юм" хэмээн хэллээ.
Уул уурхайн ассоциациас авилга авсан гэх зүйл байхгүй ТББ-ын статустай учир гишүүн байгууллагын татвар хандиваар санхүүждэг нь хууль бус биш хэмээн тайлбарлалаа. Авилгатай тэмцэх газар мөнгөн хандив авсан гэх байгууллагуудыг нягталж үзээд юунд зарцуулсныг тодорхой болгох юм байна.