ХААГ-ын цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэн
2013.10.08

Тендерийн бүх мэдээлэл худалдан авах ажиллагааны цахим сайтад нээлттэй тавигдана

Өмнө нь тендерийн бичиг баримт бүрдүүлж өгөхөд иргэн аж ахуй нэгжид материалын төлбөр 200-300 мянган төгрөг төлдөг байсан. Энэ нь тухайн тендерт оролцох үе шатыг хүндрэл чирэгдэлтэй болгож байсан бол энэ жилээс эхлэн цахим хэлбэрт шилжиж байна.

Аливаа тендерийн танил тал, хэн нэгний эрх ашигт нийцүүлэн гүйцэтгэгчээ сонгодог гэх хардлага нийгэмд байдаг. Мөн тендерийн материал бүрдүүлэлт маш олон шат дамжлага дамждаг зэрэг асуудлыг шийдэж цахимаар тендерийн материал бүрдүүлж эхэлснээс болж худалдан авах ажиллагаанд оролцох хүмүүсийн тоо нэмэгдсэн байна.

ХААГ-ын цахим худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Лхамсүрэн “Тендерийн урилга явц мэдээллийн талаар бүртгэл хөтөлж, цахим мэдээллийн системийг бий болгож байна. Үүнийг ашиглан тендерийн нээлт хийснээр хичнээн компани оролцож ямар үнийн санал оруулсанг шууд мэдээлэх боломжтой болж байгаа”