Ц.Элбэгдорж: Хөлбөмбөгийн үндэсний лиг, үндэсний цомтой болох эхлэл тавигдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний хүрээнд Монгол Улсын 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн “Үндэсний цом” тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.
“Үндэсний цом” тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцов. Мөн Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд, 21 аймгийн төлөөлөгчид оролцсон юм.
Ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хонконгод болсон өсвөрийн хөлбөмбөгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн хүүхдүүдтэй уулзлаа.
Ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хонконгод болсон өсвөрийн хөлбөмбөгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн хүүхдүүдтэй уулзлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сая хөлбөмбөгийн тэмцээнд Монголын хүүхдүүд нэлээд сайн амжилт гаргалаа. Үүнд би их баярласан. Макаотай тоглоход манай хүүхдүүд 7:0-оор хожсон. Хөлбөмбөгийн спорт Монголд хөгжих бүрэн боложмтой гэж би боддог. Би өөрөө энэ спортод асар их дуртай. Миний нэг мөрөөдөж яваа, бидний хийхээр төлөвлөж байгаа ажил бол сум бүхэнд хөлбөмбөгийн талбайтай болъё гэж байгаа.
Сургууль бүхэн заалтай, тэндээ заалны хөлбөмбөг тоглуулдаг байвал зүгээр. Аймгийн төв, дүүргүүдэд хөлбөмбөгийн стадионтой болох юмсан гэж бодож байгаа. Энэ бол бидний олон жилийн мөрөөдөл. Олуулаа стадиондоо цуглаад, олуулаа телевизийнхээ өмнө дэмждэг, шүтдэг багаа дэмжээд сууж байхад нийгмийн стресс тайлагдаж, ядаргаа арилж байдаг. Хөлбөмбөг бол багаар тоглодог спорт. Манай хоккейчид мөн амжилт гаргасан байгаа. Сагсчид амжилттай, волейболчид бас гайгүй явж байна. Багаар тоглодог спортыг цаашид газар бүхэн дэмжих ёстой. Манайхан амжилт гаргаж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.
Макаотай тоглоход манай хүүхдүүд 7:0-оор хожсон. Хөлбөмбөгийн спорт Монголд хөгжих бүрэн боложмтой гэж би боддог.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Бид өнөөдөр нэг сайхан түүхэн үйл явдлыг бичилцэхээр хуран цуглараад байна. Одоогоос хоёр жилийн өмнө Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлал хийсэн нь түүхэн үйл явдал болсон юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж биечлэн надад гурван санал тавьсан. Хөлбөмбөгийг хөдөө рүү чиглүүлбэл яасан юм бэ, хөлбөмбөгийн амьдралыг тэндээс эхлүүлье.
Монгол Улсад бие даасан хөлбөмбөгийн академитай болъё. Монгол Улсын иргэд бүгдээрээ 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо хүлээн авъя гэсэн гурван том саналыг дэвшүүлсэн. Ингээд өнгөрсөн хоёр жилд энэ хөтөлбөрийг боловсруулж гаргалаа. Монгол Улс анх удаа спорт хариуцсан яамтай боллоо. Зөвхөн хөлбөмбөг биш, Монголын спорт бодлогын хүрээнд төрийн дэмжлэгтэйгээр хөгжих боломж нээгдэж байна” гэлээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажиллаж байгаа юм байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын менежментээс суралцах зүйл их байгааг ч хэлсэн юм.
“Football ambassador”буюу “Хөлбөмбөгийн элч төлөөлөгч” хүндэт өргөмжлөлийг гардуулах ёслолоор үргэлжилж дээжийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардууллаа.
Нээлтийн ажиллагаа Монголын хөлбөмбөгийг улс орон даяар төлөөлөх “Football ambassador”буюу “Хөлбөмбөгийн элч төлөөлөгч” хүндэт өргөмжлөлийг гардуулах ёслолоор үргэлжилж дээжийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардууллаа. Мөн Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарыг “Football ambassador”-аар өргөмжлөв.
Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дүрэмд “Аmbassador” гэдэг үг байдаг. Тиймээс ийм өргөмжлөл бий болгосон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа “Үндэсний цом” нээлтийн ажиллагаанд оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тэрээр “Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Засгийн газрын гишүүд, аймаг, орон нутгийн төлөөлөгчид, Монголын хөлбөмбөгийн холбооны төлөөлөл, хөлбөмбөгийг чин сэтгэлээсээ дэмжиж явдаг нийт иргэдийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Сайн үйлс нэг өдөр эхэлж мянган өдөр үргэлжилдэг.
Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарыг “Football ambassador”-аар өргөмжлөв.
Тиймээс өнөөдөр нэг сайн үйлс эхэлж байна. Аливаа үндэстэн, аливаа улс орон өөрийн мөрөөдөлтэй амьдрах хэрэгтэй. Энэ мөрөөдөл заавал эдийн засгаар, заавал улс төрөөр дамжиж гардаг ч юм биш, бас спортоор дамжиж гардаг. Катар гэж 20-30 жилийн өмнө орчлонгоос хаягдчихсан юм шиг хөгжлөөр дорой орон байсан. Гэтэл дараагийн хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо авч байна. Зарим нь бодож байж магадгүй. Монгол Улс 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо авах мөрөөдлийн гэрээг Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой байгуулаад ирлээ гэхээр “За энэ худлаа. За энэ шоу” гэж бодож байж магадгүй. Хэрэв тэгвэл та нар алдана гэдэгт би итгэлтэй байна. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч “Монгол” гэхээр “Аа, нөгөө 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ авах гэж байгаа Монгол уу” гэж асуудаг болсон. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо мэддэг болсон.
Түүнээс наана бид Зүүн Азийн тоглолтыг авахын төлөө ажиллах ёстой. Дахиад Азийн тоглолтыг авахын төлөө ажиллах ёстой. Миний бодож байгаагаар 2042 оноос эхлээд “Монгол Улс дэлхийн хөлбөмбөгийн АШТ авъя” гэж нэрээ дэвшүүлэх ёстой. 2042 онд оролдоод үзнэ. Нэрээ гаргана. Сугалаа сугална. Дэмжигдэхгүй байж магадгүй. 2046 онд дахиад нэг оролдоод үзэх хэрэгтэй. Тэгэхэд аман хүзүүдэж магадгүй. Ингээд 2050 онд Монгол Улс авах боломжтой. Улс орны хөгжил хурдтай явна. Үүнд итгэх хэрэгтэй. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад 2005 онд “Монголын жилийн ДНБ нэг тэрбум ам.долларын хэмжээнд хүрлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа “Үндэсний цом” нээлтийн ажиллагаанд оролцогчдод хандан үг хэлсэн юм.
Нэг их наяд төгрөг гэдэг чинь триллион мөн биз дээ” гэж хоорондоо асуудаг байсан. Саяхан, найман жилийн өмнө шүү дээ. Одоо бид 12 их наядын тухай ярьж байгаа. Ийм хурдтай явж байна Тэгэхээр бид хүн рүүгээ, спорт руугаа хөрөнгө оруулалтаа хийгээд явахад энэ ажил бүтнэ гэдэгт би туйлын их итгэдэг. Ер нь амьдралдаа амжилттай явж байгаа нэг хүн наад зах нь гэр бүлээсээ гадна нэг сайн үйлс бүтээсэн байх ёстой гэж би боддог. Би хувьдаа спортын тодорхой, хүнд байгаа зарим нэг төрлийг дэмжих гэж явдаг. Байт сурыг би өөрөө дэмждэг. Бүр үүний хүндэт ерөнхийлөгч болоод явж байгаа. Манай байт сурынхан асар эрчимтэй гарч ирж байгаа. Гарч ирэх боломжтой спортын нэг төрөл мөн. Сайн явж байгаа аж ахуйн нэгж, Эрдэнэт үйлдвэр яриад цаашдаа ч байнга дэмжих болно. Байт сурыг бид гаргаж ирнэ. Байт сураар дэлхийд гарчихсан байгаа сайн тамирчид, сайн дасгалжуулагчдыг бид авчирна. Чадна.
Байт сураар манайхан удахгүй юм авна. Миний амьдралаа зориулж дэмжих нэг спортын төрөл бол хөлбөмбөг. Би Монгол Улсын Ерөнхийлөгч байсан ч дэмжинэ. Байгаагүй ч дэмжинэ.Энэ ажлыг өгсөн ч дэмжинэ. Өгөөгүй ч дэмжинэ.Энэ дээр итгэлтэй байж болно. Би энэ салбарт, энэ хүмүүсийн дунд явна. Яагаад гэвэл миний үздэг юм ерөөсөө л хөлбөмбөг. Би телевизээр хөлбөмбөг л үздэг. Хөлбөмбөгийн сонирхолтой тэмцээн байхгүй бол би өөр юм хийдэг. Ийм л хүн. Ингэж явж ирсэн. Хөлбөмбөгийг дэмжье. Хөлбөмбөгийг хөдөө орон нутаг руу аваачъя. Хөлбөмбөгийн холбоотой ярьсан. Энэ ажил их сайн явах юм байна.
Монголчуудад байдаг сайн чанар бол нутгаа дэмждэг. Нутгийн бөх, нутаг гэдэг сэтгэл монголчуудад байдаг. Ийм учраас 21 аймгийн нутаг, нутгаас гарсан сайн аж ахуйн нэгж, нэр хүндтэй яваа хүмүүс нь аймгийнхаа хөлбөмбөгийн багийг дэмжиж, сумандаа сумынхаа хөлбөмбөгийн багийг дэмжээд явбал болно. Аймгуудын дунд эхлүүлж байгаа “Үндэсний цом” бол үндэсний лиг гэсэн үг. Монгол өөрийн хөлбөмбөгийн үндэсний лигтэй, үндэсний цомтой болж байгаа юм. Одоо энэ ажил эхэлж байна. Багаас эхэлнэ. Алдана. Хүн амьтан сонирхохгүй, мөнгө төгрөг жаахан дутна. Бид нэмж өгнө.
Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй ярина. Азийн хөлбөмбөгийнхөнтэй уулзсан. Бид маш сайн харилцаа тогтоож байгаа. Лав л би дэлхийд нэр хүндтэй байдаг хөлбөмбөгийн багууд, тэдний эзэдтэй маш сайн танил болсон. Дэлхийн хамгийн сайн дасгалжуулагчид, хамгийн сайн нэр хүндтэй багуудыг урьж авчирна.
Монголынхоо 16-гаас дээш насны хүүхдүүдийг академиудад нь сургах боломжийг нээж өгнө. Монголд хөлбөмбөгийн академи байгуулна. БСШУ-ны яамтай ярьж байгаад нэг сургууль дээр түшиглээд хөлбөмбөгийн академи байгуулахад босоод л ирнэ.
Бүх сургуульд заалны хөлбөмбөг байж байгаа. Гурван зүйлийг ашиглая. Сургууль бүхэн заалны хөлбөмбөг хөгжүүлье. Сум бүхэн хөлбөмбөгийн талбайтай болъё. Баянхонгор аймгаас эхэлнэ гэж байгаа.
Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан гэсэн хоёр суманд хөлбөмбөгийн талбай намар гэхэд ашиглалтад орно. Яг иймэрхүү байдлаар сум бүхэнд эхлүүлье. Сум бүрийн төгсөгчид эргээд сумандаа нэг зүйл хийх гэдэг. Тэр төгсөгчид нийлээд, сайн яваа, мөнгө төгрөгтэй төгсөгчдийн баг хамтраад сумынхаа хөлбөмбөгийн талбайг тохижуулж чадна. Хүнд санаа байхад мөнгө, ажил олдоно. Бүтэхгүй зүйл биш. Ойрын хэдэн жилд манай бүх сум стандартын хөлбөмбөгийн талбайтай болж чадна гэж бодож байгаа” гэлээ. Цогц хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт “ГООЛ” төслийн хүрээнд хөлбөмбөгийн талбай байгуулах, “Хөлбөмбөгийн элч төлөөлөгч” томилох, аймгуудын аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээн зохион байгуулах, “Хүүхэд-хөлбөмбөг-ирээдүй” сургалт, фестиваль зохион байгуулах, ерөнхий боловсродын сургуулиудын дунд “Мөрөөдөл” нэртэй футзалын тэмцээн зохион байгуулах зэрэг ажлуудыг хийх талаар энэ үеэр ярилцлаа. Үүгээр нээлтийн ажиллагаа өндөрлөлөв.