Н.Удвал VS Пак Кин Хе
Эрүүл мэндийн сайд Н.Удвал, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кин Хе
2013.05.15

Н.Удвал VS Пак Кин Хе

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кин Хе хоёр ганцхан зүй­лээр адилхан хувь заяатай хүүхнүүд. Энэ нь Монгол, БНСУ хоёр түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн явдал юм. Бус­даараа ёстой л “тэнгэр, га­зар” шиг ялгаатай юм билээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал найман хүүхэдтэй айлын дундах нь бол БНСУ-ын анхны эмэгтэй Ерөн­хийлөгч Пак Кин Хе нь 1961-1979 онд Өмнөд Солонгос улсыг удирдаж байсан генерал Пак Жон Хюны ууган охин ажээ.

Эрүүл мэндийн сайд Удвалын аав Нацаг агсан Архангай аймгийн Эрдэнэ­мандал сумын харьяат жи­­рийн нэгэн малчин ард бай­сан.

Эрүүл мэндийн сайд Удвалын аав Нацаг агсан Архангай аймгийн Эрдэнэ­мандал сумын харьяат жи­­рийн нэгэн малчин ард бай­сан бол, Ерөнхийлөгч Пак Кин Хе-гийн эцэг Пак Жон Хю нь БНСУ-ыг Азийн хүчирхэг эдийн засагтай, бар улс болох замыг зассан агуу их удирдагч байжээ.

Тэрээр 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн аюул­гүй албаны тэргүүн Ким Жэ-Кюд толгой руугаа буу­дуулан амь насаа алдсан ч Өмнөд Солонгосчуудын хувьд өнөөдөр ч амьд юм шиг шүтэгдсээр байдаг нэгэн ажээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал 1978 онд АУИС-ийг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн бол, Ерөнхийлөгч Пак Кин Хе 1973 онд Сөү­лийн “Соганг” их сур­гуулийг сон­гуулийн технологийн ар­га зүйч мэргэжлээр төгссөн байна.

Н.Удвал сайд анхныхаа хүүг АУИС-ийг төгсөх жил­дээ төрүүлж байхад, Ерөн­хийлөгч Пак Кин Хе аль хэдийнэ БНСУ-ын албан бус тэргүүн хатагтай гэгдэж явжээ. Учир нь 1974 онд эцгийг нь хөнөөх гэсэн Хойд Солонгосын халдлагын ул­маас ээж нь амь үрэгдэхэд 22-хон настайгаасаа их улс­төрд хөл тавьж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл улс­төрөөс алхам ч холдоогүй яваа аж.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал 1997 онд Английн Манчестер хотын их сур­гуульд магистр хам­гаалсан бол, Ерөнхийлөгч Пак Кин Хе 1974 онд Францын Греноблдийн их сургуулиа хаяж байжээ.

Н.Удвал сайд 1999 онд Эрүүл мэнд, Нийгмийн хам­гааллын яаманд Төрийн за­хиргаа удирдлагын газ­рын дарга болж байсан бол, Ерөнхийлөгч Пак Кин-Хе 1998 оноос өнөөг хүр­­тэл БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүнээр сон­гогдон ажиллаж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал гэрлэж хоёр хүү төрүүлсэн бол, Ерөнхийлөгч Пак Кин-Хе хэзээ ч гэр бүлтэй болж байгаагүй бө­гөөд “Би Солонгосын ард түмэнтэй гэрлэсэн юм” хэ­­мээх алдарт үгээ гурав дахь удаагаа парламентын ги­­шүүн болох үеэрээ хэлж байжээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал хар, цагаан гээд өнгө өнгийн сувд, маргад, оюу, номин үнэт чулуун зүүлтээр гангарах дуртай бол, Ерөнхийлөгч Пак Кин-Хе хэзээ ч ээмэг бөгж зүүж үзээгүй нэгэн гэнэ.

Н.Удвал сайд 1998 оноос халимаг үсээр гадаад имижээ бүрдүүлж яваа бол, Ерөнхийлөгч Пак Кин-Хе хэзээ ч халимаг үстэй бай­гаагүй бөгөөд өнөөд­рийн­хөө үсний засалтыг сүүлийн 22 жил өөрчлөөгүй яваа нэгэн аж.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал орон орны халбага цуглуулах хоббитой ба түү­­ний цуглуулгад 10-50 ам.долларын 100 га­руй хал­бага байдаг бол, Ерөн­хий­лөгч Пак Кин-Хе түүхэн агуу хү­мүүсийн намтар цуг­луулах со­нирхолтой гэнэ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2011 онд МАХН-ын ЕНБД болж байсан бол, Ерөнхийлөгч Пак Кин-Хе нь консерватив үзэлтэй Аугаа үндэстэн намын даргаар 2004-2006, 2011-2012 онуу­дад ажиллаж байжээ. 2012 оны хоёрдугаар сард Пак Кин-Хе Ерөнхийлөгчийн Аугаа үндэстэн нам нэрээ сольж “Сэнури” болоход гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Н.Удвал сайд 2008 онд УИХ-ын сонгуульд Архангайн тойрогт өрсөлдөн ялагдал хүлээж байсан бол, Ерөн­хийлөгч Пак Кин-Хе БНСУ-ын Үндэсний ас­самблейн гишүүнээр тас­ралтгүй 20 жил ажиллах бүрэн эрхийн­хээ хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байгаа ажээ.

2013 оны тавдугаар са­рын 11-нд болсон МАХН-ын Бага чуулганы 217 ги­шүү­ний 95 хувийн саналаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх олж авсан бол, Пак Кин-Хе нь 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд болсон Ерөн­хий­­лөгчийн сонгуульд нийт сонгогчдын 51.6 хувь буюу 15 сая 773128 хүний са­налаар дэлхийд эдийн зас­гийн хүчин чадлаараа 12 ду­гаарт эрэмбэлэгдэж байгаа БНСУ-ын анхны эмэгтэй Ерөн­хий­лөгчөөр сонгогдсон байна.

Хоёр улсын түүхэнд анх удаа эмэгтэй нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээрээ адилхан ч асар их ялгаатай хоёр улстөрч эмэгтэйн амьдрал хувь заяаг дэнсэлвэл иймэр­­хүү дүр зураг бууж байна.