2013.02.26

Ерөнхийлөгчийн санаачилгаар сэтгүүлчдийн дараагийн ээлж АНУ-д суралцана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг АНУ-д нэг сарын xyгацаагаар англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, эхний ээлжийн 14 сэтгүүлч амжилттай төгсөөд ирсэн.

Уг сургалтыг Олон улсын боловсролын Америк дахь консул, /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулж байгаа юм.

Сургалтын ээлжийг дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд АНУ-д явуулахаар болжээ. Сургалтад хамруулах сэтгүүлчдийн шалгалтыг АНУ-аас ирсэн багш нар гуравдугаар сарын 6-нд авах юм байна.

Сургалтад хамруулахын тулд сэтгүүлчдэд тодорхой шалгуурыг хангасан байх ёстой аж. Тухайлбал, хэвлал, мэдээллийн байгууллагад хоёроос доошгүй жил ажилласан,     сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжлийн ур чадвараа тодорхой хэмжээнд харуулсан, англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй сэтгүүлчид, хамрагдах боломжтой юм байна.

Нэг байгууллагаас нэг сэттүүлч л явуулах юм байна. Суралцахыг хүссэн сэттүүлчид материалаа өөрийн биеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон Нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах          албаны даргад гардуулж өгөх аж. Бүртгэлийн хугацаа гуравдугаар сарын 5-нд дуусах юм