2013.01.10

Ихэр хүүхдүүд нэг удаагийн тэтгэмж ирэх долоо хоногоос авах боломжтой

Нийгмийн халамжийн тухай хуулиар энэ сарын 1-нээс эхлэн ихэр хүүхдүүдэд нэг удаа мөнгөн тэтгэмж олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, хоёр ихэр хүүхэдтэй өрх хоёр сая, гурван ихэр хүүхэдтэй бол тус бүрт нь сая төгрөг авна гэсэн үг.

Энэ нь, ихэр хүүхэд төрөхөд тухайн гэр бүлд учрах санхүүгийн ачааллыг хөнгөвчилж, хуваалцах төрийн дэмжлэг хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлж байсан. Үнэхээр ч хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэгчлэн ихэр хүүхэдтэй болбол тухайн өрхийн зардал багагүй хувиар нэмэгдэж буй. Тиймээс ч дунд нь биш нэг хүүхдэд ногдох мөнгөний хэмжээг нэг сая төгрөг гэж тогтсон нь энэ аж.

Гэхдээ эл мөнгийг 0-4 насны ихэр хүүхдүүдэд нэг удаа олгоно гэдгийг онцгойлон  анхааруулсан. Харин энэ тэтгэмжийг өгөх бэлтгэл ажлаа хэр хангаж буй эсэхийг  тодруулахаар Сүхбаатар дүүргийн долду-гаар хороогоор орсон юм. Тус хорооны нийгмийн ажилтны Хэлснээр дөрвөн ай-лын     найман     ихэр     хүүхэд байгаа гэнэ. Гэхдээ харьяа яамнаас нь ихэр хүүхдүүдэд хэрхэн, яаж тэтгэмж өгөх талаар чиглэл ирээгүй учраас мэдээлэлгүй   байна. Тэгээд ч ихэр хүүхэд цөөхөн төрдөг учраас хороодод энэ талаархи судалгаа бэлэн байдаг хэмээв.