ОХУ-ын валютын нөөцийн 41 хувь еврогоор бүрддэг
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев Парижд айлчлахынхаа өмнө "Франс Пресс" агентлагт өгсөн ярилцлагадаа "Европ еврогийн тогтвортой байдлыг хадгалж үлдэнэ хэмээн итгэж байгаа"-гаа илэрхийлжээ. Тэрбээр "Манай валютын нөөцийн 41 хувь нь еврогоор бүрддэг.
Эдүгээ ОХУ-ын гадаад худалдааны нийт эргэлтийн тэн хагас нь буюу 300 тэрбум орчим еврогийн худалдаа Европын холбоонд ногддог ажээ.
Тиймээс би хамтрагч нартаа болон Франц Улсын Ерөнхийлөгч, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын канцлер нарт еврог цаашид оршин байж, валютын найдвартай тогтвортой нөөц хэвээр байна хэмээн тооцдогоо илэрхийлсээр ирсэн" хэмээн өгүүлжээ. Ерөнхий сайд валютын нөөц арвин, хүчирхэг олон мөнгөн тэмдэгтээр бүрддэг байх нь дэлхийн эдийн засгийн бат тогтвортой байдлыг хангана хэмээн үзэж байгаа аж.
Ам.доллар, евро, швейцарийн франк. фунт стерлинг болон юань, ОХУ-ын рублийг мөнгөний хүчтэй хэрэгсэлд тооцож байгаагаа тэр мөн илэрхийлжээ. Хэдийгээр Евро бүсийн байдал хямралтай байгаа хэдий ч ОХУ-ын санхүүгийн засаглал еврогоос татгалзах ямар ч шийдвэр, оролдлого хийгээгүй гэдгийг Дмитрий Медведев онцолсон байна.