Зээлийн батлан даалтын сангийн талаар зарим арга хэмжээг авна
Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулиар жижиг, дунд бизнес эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн.
2012 оны оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд 5 тэрбум төгрөгийг тусгасан.
Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зээлийн батлан даалтын санг үүсгэн байгуулахад Засгийн газраас оруулах хөрөнгө оруулалтад зориулсан учраас хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах шаардлагатай болжээ.
Мөн бусад орны Засгийн газар, олон улсын байгууллагаас жижиг, дунд үйлдэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтаар хэрэгжүүлж байгаа төслийн хөрөнгийг тус сангийн үйл ажиллагаанд төвлөрүүлэхээр Зээлийн батлан даалтын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болголоо.