2012.11.09
Орон нутагт шатахууны үнэ өсчээ
Шатахууны үнэ нэмэгдэх тухай яриа энэ долоо хоногийн турш хаа сайгүй өрнөв. Асар хурдтай түгсэн энэ мэдээллийн дараа нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудад урт дараалал үүссэн бөгөөд тэд нэг машинд олгох шатахууны хэмжээнд хязгаар хүртэл тавьсан.
Нийслэлд өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдээгүй байгаа ч орон нутагт өсөөд эхэлчихжээ. Тухайлбал, Өвөрхангайн Төгрөг суманд нэг литр нь 1690 төгрөг байсан А-80 бензин 1800, 1800 төгрөгөөр зарагдаж байсан дизель түлш 2000 төгрөг болж өсчээ. Мөн Ховд аймагт литр нь 1950 төгрөгийн үнэтэй байсан дизель түлш өчигдөрөөс 2200 төгрөгөөр зарагдаж эхэлсэн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.