2012.06.13
Л.Болд хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болоод байна. Төслийн агуулга нь Хүний хөгжил сангийн тухай хуулийн үйлчлэх хугацааг уртасгахад чиглэжээ. УИХ-аас баталсан Хүний хөгжил сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрт сар тутамд 21 мянган төгрөг олгосон төдийгүй “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших болсон. Гэхдээ сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгийг иргэн бүр энэ сард аваад дуусч буй юм. Тиймээс эрхэм гишүүн энэхүү 21 мянган төгрөгийг иргэн бүрт үргэлжлүүлэн олгох ёстой гэж үзэж эл төслийг санаачилжээ. Тэрбээр 21 мянган төгрөг бол хувьцааны ногдол ашиг гэж гэж үзэж байгаа аж. УИХ-ын гишүүн Л.Болд нь 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ байгалийн баялгаас иргэн бүртээ эрдэнийн хувь хүртээнэ гэж амлаж Баянмонгол корпорацийн тухай хуулийн төслийг санаачилж байв. Харин энэ нь УИХ-аас Хүний хөгжил сангийн тухай хууль нэртэйгээр батлагдсан билээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.