2012.10.25

Осама бин Ладен амиа алдахаасаа өмнө гэрээсээ цухуйхаас ч айдаг байжээ

Хараат бус комиссоос Осама бин Ладены эхнэр, цэргийн офицер, Аббот­табад хотын оршин суугчидтай хийсэн мөрдөн байцаалт дуусчээ. Уг комиссын дүгнэлтээр үзэхэд Абботтабад хотын нэг ч иргэн “Аль-Кайда”-г үндэслэгч, тэргүүн дэргэд нь аж төрж байгааг мэдээгүй аж. Энэ талаар “Daily Telegraph” мэдээлэв.


Түүнчлэн уг хэрэгт Пакистаны Зас­гийн газар, цэргийнхнийг буруутгах шаардлагагүй болох нь тогтоогдсон байна.


Мөрдөн байцаалтын үеэр хэд хэдэн сонирхолтой зүйлийг олж илрүүлжээ. Тухайлбал, Осама бин Ладен амиа ал­дахаас хэдэн долоо хоногийн өмнөөс л гэ­рээсээ гарахаа больж, хашаан дотроо дасгал хийдгээ ч зогсоосон аж. Энэ нь аюулгүй байдлаа бодсонтой холбоотой байсан гэнэ.
Гэтэл зартай алан хядагч Исламбад хотоос 50-хан км-ийн зайд, Пакистаны засаг захиргааны хамар дор амьдарч байсныг мэдээд АНУ маш их хилэгнэсэн билээ.


Исламбадын зүгээс Осама бин Ладенг хөнөөх тусгай ажиллагаа явуу­­лах­даа АНУ зөвшөөрөл аваагүй гэж үзсэн. Харин Вашингтоны зүгээс па­кистанчуудыг алан хядагчийг нуун дараг­дуулсан, түүнд тусалсан хэмээн буруутгасан аж. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.