Д.Ганхуяг:Ирэх онд инфляци 20 хувиас давна гэсэн прогнозыг дэвшүүлсэн
Сонгуулийн жилийн төсвийгэрх баригчид хэлэлцэж байна.Дөрвөн жилийн өмнө амласанамлалтдаа хүрэхийн тулдтөсвийг данхайлгаж, инфляцийгхөөрөгдөхөөрхэлэлцэжэхэллээ. Гишүүн бүр тойрогтоохөрөнгө оруулалт татахаарулайрч эцэст нь санаагаахэрэгжүүлэхийн тулд бүтээнбайгуулалтыгцарцаахааршийдвэрлэсэн билээ. Ирэх оны төсвийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр АН-ын бүлгээс гаргасан ажлын хэсгийн ахлагч юм.
-Ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Ирэх онд төсвийн орлого, зарлага их өссөн, үрэлгэн төсөв гэсэншүүмжлэл гарах боллоо. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд тодорхой тайлбар хийхгүй юу?
-Ажлын хэсэг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан энэ оны төсвийн төслийг нь сонгуульд зориулагдсан, үр ашиг муутай, үрэлгэн төсөв гэж дүгнэсэн. Ажлын хэсгээс оруулах саналыг манай бүлэг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Энэ долоон хоногт бид хууль санаачлагчидтай уулзалт хийнэ. Ирэх онд ДНБ-ний өсөлт 25.6, төсвийн орлого 6.35 их наяд төгрөг буюу ДНБ-ний 35.3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7.47 их наяд төгрөг байхаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ДНБ-ний 39.4 хувь, төсвийн алдагдал ДНБ 4.1 хувь 740 тэрбум төгрөгөөр төлөвлөгджээ.
-Тэгэхээр өргөн баригдсан төсвийг өмнөх онтой арьцуулбалямархууүзүүлэлт гарч байна вэ. Эдийн засагч хүний хувьд тодорхой тайлбар хийх болов уу?
-2012 төсвийн үзүүлэлтийг энэ онтой харьцуулахад төсвийн орлого 60, нийт зарлага 54 хувиар өсөхөөр байна. ДНБ-тэй харьцуулсан Төсвийн алдагдал 2011 онд 9.9 хувьтай байсан бол ирэх онд 4.1 хувьтай болж буурч байгаа ч мөнгөн дүнгээс нь тооцвол 4.5 дахин өсөхөөр үзүүлэлт ажиглагдсан. Төсвийн нийт зарлага дотор урсгал зардал нь 68 хувь буюу 5.08 их наяд төгрөг болж байна. Урсгал зардал энэ онтой харьцуулахад 62 хувиар нэмэгдсэн. Энэ урсгал зардал урсаад л алга болно. Төсвийн хөрөнгө оруулалт саяхан хийсэн энэ оны төсвийн тодотголын өмнөх үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдэж 2.18 их наяд төгрөг болж байна. Харин төсвийн өр ДНБ-ний 55 хувьтай буюу 10.3 их наяд төгрөг болж энэ онтой харьцуулахад 54 хувиар буюу 4.73 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр аж. Энд бас нэг ойлгомжгүй тоо байгаа нь ДНБ энэ онд 10 их наяд байснаа ирэх онд 18 их наяд болсон нь ДНБ ирэх оронд 80 хувиар буюу нэг хүнд оногдох ДНБ таван мянган ам.долларт хүргэх зорилт хэрэгжих болж байна. Гэвч Засгийн газар энэ өсөлтийг 25.6 хувь гэж тооцсон. ДНБ-тэй харьцуулсан төсвийн үзүүлэлт нь эдийн засаг дах төрийн оролцоог илэрхийлнэ. Тиймээс ДНБ ихээр өсөх нь тэр оролцоо багасна гэсэн үг. Төсвийн эдгээр үзүүлэлтийг энэ онтой харьцуулахад хувиар тооцвол хамгийн их нэмэгдсэн нь төсвийн алдагдал. төсвийн хөрөнгө оруулалт, мөнгөн дүнгээр тооцвол өр, дараа нь урсгал зардал орж байна.
-Мөнгөний дүн ч ялгаагүй нэмэгдэхээр байгаа. Энэ талаар төв банк болон олон улсын байгууллагаас ч анхааруулаад байгаа шүү дээ?
-Тийм ээ. Ирэх онд төсвөөс зах зээлд нийлүүлж байгаа мөнгөний дүн энэ онтой харьцуулахад 60 гаруй хувиар нэмэгдэхээр байна. Өнөөгийн байдлаар инфляци 10 орчим хувьтай, хэрэглээний сагсны 240 орчим төрлийн барааны 90 орчим хувийнх нь үнэ өсөх хандлага гарсан. Иймээс Монголбанк төсвийн урсгал зардлыг багадаа нэг их наяд төгрөгөөр танахгүй бол инфляци ирэх оны эхний хагас жилд 20 хувь уруу ойртоно гэсэн сигналыг өглөө. Энэ талаар ОУВС ч төсвийн урсгал зардлыг танахгүй бол 2012 онд инфляци 20 хувиас давна гэсэн прогнозыг дэвшүүлсэн байна.
-Нөгөө талаар хөрөнгө оруулалтыгүрэлгэнхийгээд ашиггүй зүйлд зарцуулж байгааталаар эдийн засагчид ярьж байсан?
-Төсвийн хөрөнгө оруулалт хэдийгээр гурав дахин нэмэгдэж байгаа ч засаг захиргааны нэгжээр хувиарлагддаг нөгөө л боловсрол, эрүүл мэндийн салбар, орон нутгийн чанартай болон улсын чанартай зам, гэрэлтүүлэг, төсвийн байгууллагын конторыг шинээр барихад чиглэгдсэн. Шинээр барих төрийн байгууллагын конторын барилгын төсөвт өртөг 160 орчим тэрбум төгрөг, үүнээс2012 онд санхүүжих нь100 орчим тэрбум байх жишээтэй. Төрийн байгууллагын контор нэмэгдсээр ашиглалтын зардал, орон тоо нэмэгдэнэ. Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд саяхан 2011 оны төсөвт тодотгол хийж мөн хөрөнгө оруулалтыг 250 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Энд хоёр асуудал бий.
Нэгд, энэ оны эхний есөн сарын байдлаар бүтээн байгуулалтын ажилд шаардагдах гол нэрийн барилгын материал болох цементийнхээ 60 орчим хувийг импортолж, үнэ нь 30 орчим хувиар нэмэгдсэн. Мөн Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүйгээс тээврийн зардал 20 гаруй хувиар өсжээ. Түүнчлэн барилгын төмөр хийцийн нилээд хувийг импортолж байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа нь чанар муутай. Эдгээр материалын түүхий эд нь уг нь манайд хангалттай бий. Хоёрт, 2008 оны сонгуулийн жилд төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилт 60-70 хувьтай байсан. Иймд 2012 он ч сонгуулийн жил тул ингэж хөрөнгө оруулалтыг асар ихээр нэмэгдүүлэх нь эрсдэлтэй гэж үзсэн. Ер нь Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар манай улс төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнгээр ихээхэн тааруу үзүүлэлттэй. Мөн ирэх онд ганцхан жилийн дотор Монгол Улсын төр, засгийн өрийн хэмжээ дахин нэмэгдэхээр төлөвлөгджээ.
-Тэгэхээр ийм үрэлгэнтөсвийг батлах шаардлага бий гэж үү. Дахин буцааж урсгал зардлыг танах хэрэгтэй юм биш үү?
-Буцаах гэхээсээ илүүтэй төсвийн энэ үрэлгэн бодлогыг хөгжлийн бодлого болгож өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Дэлхийн улс орнууд европ, АНУ-аас үүдэлтэй хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн хямралд бага өртөхийн тулд төсвийн урсгал зардлаа танаж, хуримтлалаа нэмэгдүүлэх, үр ашигтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар болон хувийн хэвшлээ дэмжих бодлого гаргадаг. Иймд Монгол Улсын тухайд эсрэгээр төсвийн урсгал зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалт, өрийнхөө хэмжээг ихээр нэмэгдүүлэх нь "Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй" гэдэгтээ агаар нэг сонсогдож байна. Худалдааны гол түнш болох Хятадад эдийн засгийн өсөлт саарч, инфляци нь нэмэгдэх хандлагатай болсон. Бидэнд бас энэ инфляци импортолдогийг бодолцох шаардлага ч гарч байна.
-Танай АН-ын ажлын хэсгээс 2012 оны төсвийг хэрхэн өөрчлөх саналоруулах вэ. Гишүүд сонгууль бодоод тойрог уруугаа хөрөнгө оруулалт татахыг бодоод Засгийн газраас оруулж ирсэн саналд зарлага нэмж баталдагаа давтах бололтой?
-Ажлын хэсэг төсвийн урстал зардлыг 2011 оны тодотголын өмнөх түвшинд урсгал зардлыг царцаах, төсвийг алдагдалгүй батлах, төсвийн хөрөнгө оруулалтыг үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Урсгал зардал болон хөрөнгө оруулалтын төсвөөс төрийн байгууллагуудын шинээр барих конторын ардлыг танах, төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй байх, төрийн байгууллагуудад тавилга болон машин худалдаж авах зардлыг танах зэргээс 400 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой. Мөн бүх иргэндТавантолгойгоос нэг сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас тараах эсвэл сая төгрөг бэлнээр авах сонголтыг хийлгэх. Иргэдэд тараах 536 ч юмуу 1032 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ Тавантолгойн 29 хүртэлх хувийн хувьцааг хөрөнгийн биржүүдээр борлуулснаар доод тал нь нэг дахин нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Ийм байдлаар төсвийн хуулийг өөрчилснөөр төсвийн зарлага 1.5-2 их наяд төгрөгөөр буурах боломжтой.
-Харин ингэж баталж чадахгүй байсаар өнөөгийн яригдаж буйгаар нь баталбалэрсдэл ихтэй харагдаж байна?
-Хэрэв ингэж чадахгүй тэр чигээр нь баталбал 2012 онд инфляци өсөж нөгөө орлого багатай нийгмийн давхарга,дээр нь дундаж орлоготой давхаргын амьжиргаанд хүнд цохилтыг авчирч болзошгүй. Нөгөө 50 орчим хувиар нэмсэн цалингийн тал нь инфляцид идэгдэнэ гэсэн үг. Дээр нь төрийн албан хаагчдын цалинг нэмснээр хувийн хэвшлийнхэн дагаад цалингаа нэмэхээс аргагүй байдалд хүрнэ. Тэд мэдээж энэ зөрүүгээ бараа бүтээгдэхүүний үнэндээ шингээх нь ойлгомжтой. Цалин тэтгэврийг нэмэх нь зөв. Гэхдээ инфляцийг хөөрөгдөхгүй байх хувилбарыг сонгох шаардлагатай. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргааны түвшний өсөлтөд наах нэг хувилбар нь цалин тэтгэврийг дэс дараатай нэмэх явдал юм.
-Төсвийнхөрөнгөоруулалтын үр дүнг яаж нэмэгдүүлнэ гэж. Цалин тэтгэврийг нэмнэ гэсэн Засгийн газрын саналыг юу гэж үзэж байгаа вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах олон арга бий. Нөгөө талаас энэ төсвийн бодлогоор эдийн засгаа төрөлжүүлэх бодлогыг зайлшгүй гаргаж ирэх шаардлагатай. Энэ нь ашигт малтмалын салбараас орж ирж буй орлогыг урсгал зардлыг тэлэх байдлаар үрээд дуусах биш, ажлын байр ихээр нэмэгдүүлэх өрсөлдөх чадвартай ашигт малтмалаа боловсруулах, бусад салбарын хөгжлийг дэмжих явдал. Хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулахад тухайлбал, тэр шинээр барих шаардлагатай 6000 км замыг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь гурав ангилж зөвхөн эхний ангилалд орсон замыг ирэх онуудад тавих юм. Ингэхээр замын үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөл гарцаагүй нэгдүгээр ангилалд гарч ирнэ.
Мөн нийслэлийн чигждэг төлөвлөлтөөс үүдэлтэй түгжрэлийн асуудал, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудал ч энэ ангилалд орох байх.
УИХ-аас 2007 онд газар тариалангийн салбар тодруулбал үр, тариа гурилын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг анхлан санаачлан баталснаар, Засгийн газар хэрэгжүүлэхдээ Атрын-3" аян нэр өгч хэрэгжүүлсэн. Үүнтэй төстэй загвараар барилгын гол нэрийн материалын үйлдвэрийг дэмжих. Мөн зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр гээд олон чухал салбар бий. Түүнчлэн төмөр зам баригдах түүнд шаардагдах санхүүжилтийг шийдсэн. Гэвч нөгөө ашигт малтмалаа боловсруулах Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ боловсруулах зардал нь ирэх оны төсөвт суугаагүй. Энэ зардлыг суулгах шаардлагатай. Дээр нь ажлыг хэсэг түүхий нүүрс, төмрийн хүдэр хоёр дээр экспортыг татвартай болгох нь зүйтэй гэж үздэг. Тэр Засгийн газрын 24 цагийн дотор татаж авсан хуулийн төслийг сэргээнэ гэж ярьж байгаа. Зорилго нь ашигт магтаалаа боловсруулж гаргах, дэлхийн зах зээлийн үнэд ойрхон үнээр борлуулах. Бодит жишээ нь Хятад улсад нүүрс борлуулалтынхаа хувьд Монгол улс Австралийн өмнө
орсон ч борлуулж буй үнээрээ гурав дахин хямд улсын төсөлд татвараар оруулж буй орлого нь тав дахин бага байж болохгүй,
-6000зам болонЗамын-Үүд-Алтан булгийгхолбосонхурдны замын хөрөнгийг хаанаас гаргах вэ?
Замыг Монгол Улс барьснаар Азийн авто замын сүлжээнд холбогдоно. Хоёр хөршийн худалдааны эргэлт жилээс жилд асар ихээр нэмэгдэж байна. Энэ замыг хоёр хөрш ашиглавал тээврийн зардлыг Хэмнэнэ. Нөгөө талаас манай улсын хөгжилд том түлхэц болно. Харин манайх хоёр хөрштэйгээ сайн хамтарч ажиллаж худалдааны эрх зүйн орчингоо харилцан адил болгож, хоёр хил дээрээ чөлөөт эдийн засгийн бүсийг жинхэнэ утгаар нь байгуулмаар байна. Өнөөгийн байдлаар Замын-Үүд, Эрээний хөгжлийг харьцуулж харах боломжтой. Одоогийн байдлаар чөлөөт бүсийн дэд бүтцийг улсын төсвөөс бий болгочхоод манай компаниуд бүх газрыг авчхаад суугаад байвал хэн ч энэ бүсэд орж ирэхгүй. Иймээс энэ бүсийнхээ газрын 50 хувийг хоёр хөрш болон бусад хөрөнгө оруулагчдад түрээсээр эзэмшүүлэх хэрэгтэй. Энэ нь дэлхийд үйл ажиллагаа нь сайн явж баргаа чөлөөт бүсүүд ихэнх нь ингэЖ явж байгаа. Энэ хурдны замын санхүүжилтэд зөвхөн түүхий нүүрс, төмрийн хүдрийн экспортын татварыг Дэд бүтцийн хөгжлийн сай байгуулах замаар зориулах боломжтой. Жишээ нь, Японы ерөнхий сайд байсан К.Танака гэдэг нөхөр японы нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг энэ орны дэд бүтцэд бүрэн зарцуулж ирснээр өнөөгийн японы тэр чанартай дэд бүтэц бий болсон. Хурдан галт тэрэгний төмөр зам ч адилхан.