2012.05.19

Хятадад үйлдвэрлэл эрс буурчээ

 
МОСКВА. /Коммерсант/. Хятадын ажил хэргийн идэвх дөрөвдүгээр сард эрс муудсан үзүүлэлт гарсны дараа шинжээчид тус улсын эдийн засгийн өсөлт 6,5-7,5 хувь болтлоо буюу 13 жилийн өмнө болсон Азийн хямралын үеийн хамгийн доод үзүүлэлтэд хүртэл удааширна хэмээн таамаглаж байна. Тус улсын удирдлага өргөн хүрээний "урьдчилан сэргийлэх" арга хэмжээ авахад бэлэн бус, шинжээчдийн тэмдэглэж буйгаар чиг бодлогоо болгоомжтой засч залруулах бодлого баримталж байгаа нь хөрөнгө оруулагчдын гайхлыг төрүүлж байгаа аж.
Эхний улирлын байдлаар Хятадын эдийн засгийн жилийн өсөлт 8,1 хувьтай байхаар байгаа нь тус улсын Төрийн зөвлөлийн таамгаас өндөр, шинжээчдийн хүлээлтээс хамаагүй бага байна. Дөрөвдүгээр сард аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлтийн хурдац 9,3 хувь болтлоо бууран 2009 оны тавдугаар сарын үзүүлэлттэй ойролцоо гарч, гол салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 10 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Энэ нь хоёрдугаар улиралд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац сэргэнэ гэсэн хөрөнгө оруулагчдын найдлагыг талаар болгож байна.

Хятадаас тус улсын худалдааны томоохон түнш болох Европын Холбоонд гаргадаг бараа, бүтээгдэхүүний хэмжээ буурсан нь аж үйлдвэрийн статистик мэдээлэл сөрөг гарахад хүргэжээ.
Аж үйлдвэрлэлээ эрчимжүүлэхийн тулд БНХАУ-ын удирдлага шалгарсан аргаа буюу худалдааны харилцаагаа өргөжүүлэх, экспортын захиалгаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Энэ зорилгоор Хятад улс 10-аад улстай, тухайлбал, Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбоо, Шинэ Зеланд, Перу, Чили улстай чөлөөт худалдааны бүс байгуулах талаар хэлэлцээр байгуулжээ. Норвеги, Исланд улстай тийм бүс байгуулахаар бэлтгэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.