2008.01.01
Орон сууц, автомашин хоёр эдийн засгийг өсгөв
САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
(2012 оны 17, 18 дахь долоо хоног)АНУ
АНУ-д 2012 оны 3 дугаар сард хүлээж байснаас их буюу жилийн 328,000 байр шинээр зарагдсаныг судлаачид ажлын байр нэмэгдэж байгаагаас гадна орон сууцны зээлийн хүү бага түвшинд хэвээр байгаатай холбон тайлбарлаж байна. 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдээнээс харахад, 2012 оны 2 дугаар сард орон сууцны борлуулалт сүүлийн хоёр жилийн турш байгаагүй өндөр түвшин буюу 353,000-тай тэнцэж байснаа эргэн бага зэрэг буурчээ.
Ажил олголт их, орон сууцны зээлийн хүү түүхэнд байгаагүй доод түвшинд, орон сууцны үнэ хямд хэвээр байгаа зэрэг нь АНУ-ын эдийн засгийн хамгийн хүндрэлтэй салбар болох орон сууцны зах зээлд эерэгээр нөлөөлж байгаа ч борлогдохгүй удсан үл хөдлөх хөрөнгүүд орон сууцны үнэд “дарамт” болсоор байна гэж судлаачид дүгнэжээ.2011 оны IV улиралд жилийн 3 хувиар тэлээд байсан АНУ-ын эдийн засаг 2012 оны эхний улиралд жилийн дөнгөж 2.2 хувиар тэлсэн тухай мэдээллийг тус улсын Худалдааны яамнаас 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өглөө.
Эдийн засгийн судлаачид энэхүү өсөлтийг ажил олголт нэмэгдэж, иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр тэдний мөнгө зарцуулалт даган өссөн үзэгдлээр тайлбарлаж байгаа билээ. Үнэндээ тайлант хугацаанд хэрэглэгчдийн худалдан авалт өмнөх улирлаас 2.9 хувиар нэмэгджээ. Эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн бусад салбар гэвэл орон сууцны барилга болон автомашины үйлдвэрлэлийг нэрлэж болно.
Ялангуяа барилгын салбарт сүүлийн жилүүдэд төдийлөн сайшаалтай үзүүлэлт ажиглагдахгүй байсан тул энэ маш таатай мэдээ билээ. АНУ-ын ДНБ-ийн өсөлтийг хурдыг сааруулсан салбараар тоног төхөөрөмжинд оруулсан хөрөнгө оруулалтын салбар хэмээн дээрх мэдээнд нэрлэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.