2008.01.01

Нийслэлийн сонгуульд нэр дэвшигчид хэзээ тодрох вэ?

Нийслэлийн ИТХ-ын сонгууль УИХ-ынхтай хамт явахаар болсон. Харин нийслэлийн сонгуульд намуудаас нэр дэвших хүмүүсийн нэр гүйцэд бэлэн болоогүйг эх сурвалжууд хэлж байгаа юм. АН-ын удирдлагууд нийслэл болоод 21 аймгийн намын хороод руу албан тоот илгээсэн сураг байна. Албан тоотод "Энэ сарын 19-23-ны хооронд нэр дэвшигчдийнхээ нэрсийг явуул. Заасан хугацаанд нэрсээ ирүүлэхгүй бол намын дарга нэр дэвшигчдийг өөрөө тодруулна" гэсэн утгатай гэнэ.

Ийм албан бичиг авсан намын хороод бужигналдаж, нийслэлийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн тэмцэл ид өрнөж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нийслэлийн сонгуульд намаа удирдаж, өөрөө өрсөлдөнө хэмээн зүтгэж байгаа тухай эх сурвалж хэлэв. Харин бусад нэр дэвшигчдийн хувьд эцэслэн шийдэгдээгүй байгаа бололтой.

МАН-ын хувьд ч нийслэлийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэр тодроогүй гэж байна. Гэхдээ тус намаас УИХ-д суугаа зарим гишүүд тойроггүй үлдсэн учраас нийслэлийн сонгуульд нэр дэвшиж магадгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.