2008.01.01
Канцлерын нам дахин ялалт байгуулах бололтой
-Эрх баригч намын гол өрсөлдөгч нь Социал демократ нам-
"ХБНГУ-ын эдийн засаг хэзээг хүртэл тэсч чадах вэ" гэсэн асуулт яг өнөөдрийн байдлаар Евро бүсийн орнуудын эдийн засгийн хямралын хүнд үед тулгараад байна. Товчхондоо, Германы Канцлер Ангела Меркель дахин сонгогдох боломжгүй. Түүний одоогийн явуулж буй бодлого зөвхөн Герман улсад сөргөөр нөлөөлөх магадлалтай талаар эрх баригчид болон иргэд шүүмжилж байна.
Европын орнуудын эдийн засгийн хүнд байдлаас шалтгаалж зарим орны төрийн тэргүүн нар дахин сонгогдох битгий хэл муу нэртэй үүрэгт ажлаас чөлөөлөгдөж буй талаар улс төр шинжээчид дүгнэж байна.
Германы хувьд Европын эдийн засгийн гол тулгуур болоод буй. Үүнтэй холбогдуулан германчууд өөрсдөө гадагш биш дотогшоо чиглэсэн эдийн засгийн бодлого явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Тиймээс одоогийн Канцлерыг өөрчлөхийг хүсч байгаа юм. Ангела Меркелийн нэр хүнд Германд маш богино хугацаанд буурч байна. Түүний явуулж буй гадаад бодлого, эдийн засгийн хатуу бодлого германчуудыг залхааж байгаа талаар BВС агентлаг онцолсон.
Нөгөө талаас Ангела Меркелиэс өөр сайн улстөрч байхгүй гэсэн яриа гараад буй. Берлиний шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн, улстөрч Геро Наугбауэр "Герман улсын ойрын ирээдүй одоогийн Канцлер болон түүний намаас бүрэн шалтгаалж байгаа. Бидний эдийн засгийн өнөөгийн тогтвортой, хүчтэй байдал түүнтэй салшгүй холбоотой. Тиймээс бидэнд өөр нэг улстөрч, аль нэг сөрөг намын бодлого хэрэггүй. Одоохондоо хэрэг ч болохгүй биз" хэмээн ярьсан байна.
ХБНГУ-ын Социал демократ нам энэ удаагийн парламентын сонгуульд эрх баригч намтай эн тэнцүү өрсөлдөх өндөр магадлалтай гэдгийг урьдчилсан тооцоогоор гаргажээ. Сонгуулийн дараа Германы гадаад бодлого өөрчлөгдөхгүй гэх баталгаа байхгүйг "Deutche news" уламжилсан.
Германы парламентын сонгууль үндэстний эв нэгдлийг хадгалсан, гадаад бодлогод арай илүү тулгуурлан явагддаг талаар хэвлэлүүд онцолж байна. Христийн демократ намаас нэр дэвшигч, Германы Байгаль орчны сайд Норберт Ройтген "Миний хувьд энэ удаагийн парламентын сонгуульд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Ямартай ч надад ялалт байгуулахад таван хувийн санал дутуу байгаа. Тиймээс санаа зовохгүй байна. Харин Канцлерийн хувьд эдийн засгийн хатуу бодлогоо өөрчлөх цаг ирсэн болов уу" гэсэн юм.
Зарим гишүүдийн хувьд парламентын мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн бодлогоо өөрчлөх, гадаадад биш дотоодод их хэмжээний зээл тусламж олгодог болгох тал дээр анхаарах талаар тусгажээ. Сүүлийн таван жилийн гадаад зээлийн хэмжээ нэмэгдсэн нь зарим сонгогчдын дургүйцлийг ихэд хүргэсэн ч гадаад зээлээс орж буй хүүгийн хэмжээ Германы хувьд ашигтай байдлыг үүсгэж байгааг зарим эдийн засагчид тайлбарласан.
Саяхан Франц улсын Ерөнхийлөгч болсон зүүнийг баримтлагч Франсуа Олландын эдийн засгийн шинэ бодлого Германы одоогийн парламентын гишүүдийн сонирхлыг татаж буй юм. Учир нь Их Британи, Герман, Франц зэрэг Европын томоохон орнуудын эдийн засгийн тогтвортой байдал нь томоохон давуу талыг бий болгох магадлалтайг зарим гишүүн тайлбарлажээ.
"Энэ удаагийн парламентын сонгуульд ялах магадлал өндөр байгаа нам бол одоогийн Канцлерын Христийн демократ нам" хэмээн BBC агентлагийн нийтлэлч, улс төр судлаач Андрю Робертсон мэдэгдсэн аж. Тэрбээр өмнөх парламентийн сонгуульд гадаад төлөөлөгч, судлаачаар ажиллаж байсан нэгэн. Мөн BBC агентлагийн сэтгүүлч Берлинээс "Парламентын сонгуулийн өмнөх байдал хэвийн байна. Эрх баригч намын удирдлагуудаас санал хураалтад иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсаар байна. Германы Сонгуулийн хорооноос сөрөг хүчний жагсагчид жагсаал хийх эрх авсан талаар мэдээлэл гарсан. Ямартай ч Канцлерийн Христийн демократ нам урьдчилсан байдлаар бусад намаас олон санал авсан байна" хэмээн мэдээлсэн юм.
Герман улсын эдийн засгийн нөхцөл байдал түүхэндээ анх удаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотой болж байгаагаараа энэ удаагийн парламентын сонгуулийн онцлог. Дэлхий нийтийг Германы өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал гайхшруулж байна. Сүүлийн жилүүдэд Европын орнуудын эдийн засгийн болон улс төрийн тогтвортой бус байдал Герман улс руу их хэмжээний хөрөнгө урсан орж ирэхэд хүргэсэн талаар шинжээчид дүгнэж буй.
Мөн Германы "Бундесбанк" бусад улсын төв банкуудад мөнгө зээлдүүлэх хүчин чадалтай хэвээр байгаа нь бусдыг гайхшруулсаар. Энэ нь еврогийн эзэнт гүрэн задран унахад Герман улсыг эрсдэлд оруулах бүрэн боломжтой тал дээр эргэлзээ төрүүлсээр байгаа аж. Германчуудын хувьд энэ тал дээр огтхон ч санаа зовохгүй байгаа гэмээр. Тус улсын "Бундесбанк"-ын дансны мэдүүлгийн "бусад хөрөнгө" гэсэн хэсэгт 2007 онд 40 тэрбум еврогийн хөрөнгө бүртгэлтэй байсан бол энэ оны эхээр 576 тэрбум еврогийн хөрөнгө бүртгэгдсэн нь Герман улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь болж байгаа. Ийнхүү эдийн засгийн өсөлт нь Европын бүх мөнгө Германаар дамжиж байгааг харуулж буй гэдгийг эдийн засагч нар цохон тэмдэглэжээ.
Нөгөө талаараа үүнээс болж Германы татвар төлөгчид эрсдэлд орно гэсэн үг. Ямартай ч Герман улсын парламентын сонгуулийн санал хураалт өчигдөр эхэлсэн. Өнөөдөр гэхэд хамгийн их санал авсан эрх баригч намын нэр тодорхой болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.