2008.01.01

Гол нэрийн барааны үнэ өссөн байна

Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар нийслэл хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнэ 0.2 хувиар өссөн гэж гарчээ.

Энэхүү судалгааг өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундаж үнэтэй болон, өмнөх долоо хоногийнхтой харьцуулан гаргасан байна. Монголчууд бидний хүнсний гол хэрэглээ болсон махны үнэ ч мөн дөрөвдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад өсчээ.

Одоогоор үхрийн махны үнэ 0.7-1.1, хонины мах 1.6, адууны мах 0.5, ямааны мах 1.7 хувиар тус тус өссөн байна.

Хүнсний зах, худалдааны төвүүдээр нэг килограмм хонины (ястай) махны үнэ дунджаар 7125, үхрийн мах (ястай) 7714, ямааны мах 5575, адууны мах 6186 төгрөгийн үнэтэй байна. Харин хонины цул мах 7714, үхэр 8725 төгрөгийн үнэтэй байв.

Харин "Алтан тариа" компанийн I зэргийн задгай гурил 0.3, савласан дээд гурилын үнэ 0.4 хувиар буурсан бол будаа, элсэн чихрийн үнэ харьцангуй тогтвортой байна. Гэхдээ цагаан будааны үнийг дөрөвдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар буурчээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.