2012.05.07

Николя Саркози сонгуульд ялагдлаа

Францын ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуулийн урьдчилсан дүнгээр Социалист намаас нэр дэвшсэн Франсуа Олланд ялалт байгууллаа.

Сөрөг хүчнээс нэр дэвшигч тэрбээр саналын 52 хувийг авсан бол одоогийн ерөнхийлөгч Николя Саркози 48 хувийн санал авчээ.

Николя Саркози улсын телевизээр үг хэлж өөрийн ялагдлаа хүлээсэн байна.

Тэрбээр "Франсуа Олланд бол Францын ерөнхийлөгч. Түүнийг хүндлэх хэрэгтэй” гэжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.