2012.05.04
Германд шатахууны зах зээл хянах тусгай газартай болно
ХБНГУ-ын холбооны Засгийн газрын шийдвэрээр шатахууны зах зээлд хяналт тогтоох тусгай газар байгуулах гэж байна. Энэ байгууллага нь мөн газрын тос нийлүүлэгч компаниудийн үнийн бодлогыг хянахаар болж байгаа юм.
Улс орон даяар байршсан 14700 шатахуун түгээх станцуудын эзэд хэзээ, хир хэмжээтэй шатахууны үнийг нэмэх гэж байгаа талаар тус газарт мэдээлж байх үүрэг хүлээжээ. Түүнээс гадна шатахуун түгээх станцууд, газрын тос боловсруулах үйлдвэрүүд хаанаас, ямар үнээр шатахуун худалдан авсан тухайгаа заавал мэдээлэх ёстой.
Ийм шинэ алба байгуулж ажиллуулснаар шатахууны зах зээлийн тунгалаг байдлыг хангах болно хэмээн Эдийн засгийн сайд Филипп Рёслер үзэж байна. Үүгээр зогсохгүй авлигтай тэмцэх газрынхан ч гажуудлыг илрүүлэх, арилгахад амар болох гэнэ.
Гэвч Германы зах зээл дээр тэргүүлэх байр суурь эзэлдэг таван компани болон шатахуун түгээх жижиг станцууд ийм байгууллагын эсрэг байна. Их хэмжээний мэдээллийг боловсруулах хүнд сурталтнууд нэмэгдлээ гэж тэд үзэж байгаа юм. Эдгээр томоохон компаниуд шатахууны үнэ өссөний төлөө золиослогдох болно гэж нэлээд эмээж байгаа бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.