2012.05.05

Бахрейны хаан хэвлэлийнхнийг буруутгав

Бахрейны хаан Хамад энэ сарын 3-нд болсон  олон улсын хэвлэлийн эрх чө­лөө­ний өдрийг тохиолдуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр гадаадын сэтгүүлчид тус ул­сад болж буй үйл явдлыг гуйвуулж, бодит бус мэдээлэл цацсан нь хүчирхийлэлд тур­хирч байна хэмээснийг  "Аль-Жазира" сонин уламжлав.
 
Бахрейны хаан ярихдаа "Ма­найд өрнөөд буй нөхцөл байд­­лын талаар гадныхан санаатай болон зохион бай­гуулалттайгаар бодит байд­лыг  гуйвуулсан мэдээ гаргаж байна. Энэ нь манай улсад хүчирхийлэл, дайсагналцал, үзэн ядалтыг бий болгож байна" гэв.
 
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Бахрейны хүн амын дийлэнх болох ший­түүд үн­дэсний цөөнх бо­лох эрх ба­ригч элитийн багт багтах суни­туудын эсрэг үзэл бод­лоо илэрхийлж жагсах болсон. Жагсаалыг дарах үүднээс тус улсын эрх бариг­чид хөрш зэргэлдээх Саудын Арави  болон Арабын нэгдсэн Эми­рат улсаас цэрэг, цагдаа нарыг дайчилсан гэдэг. Бах­рейны хаан тухайн үед улс төрийн шинэчлэл хийхээ мэ­дэгдээд байсан юм.
 
Гэвч нэг жил өнгөрсөн ч нөхцөл бай­дал хэвээр байгаа аж. Тий­мээс шийтүүд эсэр­гүүцлээ үргэлж­лүүл­сээр бай­гаа юм. Гэхдээ өнгөрсөн оных­той харьцуу­лахад эсэр­гүүцэгч­дийн тоо харьцангуй бага байгаа гэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.