2012.05.04

Унгар шинэ ерөнхийлөгчтэй болжээ

Эрдэм шинжилгээний зэрэг хамгаалах үедээ бусдын бүтээлийг хууль бусаар ашигласан гэх дуулиан шуугианд холбогдоод байсан Унгарын ерөнхийлөгч Паль Шмидт өнгөрсөн сарын эхээр огцорсон билээ.

Тэгвэл тус улсын парламент эрх баригч  “Фидеш” намын гишүүн Янош Адерыг ерөнхийлөгчийн суудалд томиллоо. Сөрөг хүчний намынхан “Фидеш”-ийг хэтэрхий их  эрх мэдэлтэй  байна хэмээн эсэргүүцсэн ч парламентын суудлын гуравны хоёрыг эзэмшдэг эрх баригч намын саналын давуугаар Адер ерөнхийлөгч болжээ.

Янош Адер нь өмгөөлөгч мэргэжилтэй бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд  Европарламентын гишүүнээр ажиллаж байсан юм. Түүнийг тус улсын ерөнхий сайд Виктор Орбанын ойрын хүн гэлцдэг тул энэ нь ерөнхий сайдын үйл ажиллагааг хянахад саад болно хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа гэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.