2012.05.03
Умард Солонгосын 40 компанид хориг тавьжээ
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын 40 компанид хориг тавьжээ. Энэ нь Умард Солонгосын эрх баригчид "Ынха-3" пуужингийн туршилт явуулсны хариу арга хэмжээ аж.
АНУ, Европын холбоо, Өмнөд Солонгос, Японы төлөөлөгчид уг саналыг Аюулгүйн зөвлөлд тавьсны дагуу эл асуудлыг хэлэлцжээ.
Гэсэн хэдий ч Умард Солонгосын тал пуужингийн гурав дахь туршилтдаа бэлтгэж байгаа талаарх мэдээллийг Америкийн зэвсэгт хүчнийхэн Өмнөд Солонгосын Засгийн газарт хүргэжээ. Ажиглагчдын үзэж буйгаар Пхеньянд нийт 12 цөмийн хошуу байгаа бөгөөд тэдгээрийн нэгийг туршихаар Умард Солонгосын эрх баригчид бэлтгэж байгаа гэнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.