Спикер АН-ынханд хатуурхав
2012.04.20

Спикер АН-ынханд хатуурхав

Сонгуулийн хуулиас болоод эрх баригчид хусмаа чамласан хүүхэд шиг чуулганы танхимд шаагилдах боллоо. Ядахад хуулинд заасан цаг хугацаа дөхчихсөн болохоор асуудлыг яаралтай шийдэхээс аргагүйд хүрч байна. Тиймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл «Намууд бүлэг дотроо асуудлаа шийдээд ир» хэмээн лүндэн буулгадаг болчихоод байгаа гэнэ.

Өчигдөр чуулганы хуралдааны үеэр ноён спикер мөн л гишүүдийг «Бүлэг дотроо тохиролцоод, байнгын хорооны хурлаар саналаа нэгтгээд ир» хэмээсэн. Харамсалтай нь АН-ын гишүүд үүнийг дэмжихгүй нэлээд шуугилдахад «Дуугүй бай. Битгий олуулаа шаагилдаад бай» хэмээн зан-дарсан юм. Түүний дууны өнгө нь илт дургүйлхэж, уурласан шинжтэй байсанд АН-ын бүлгийнхэн алмайрч, зарим нэг нь бантсандаа гарч одоцгоов. Түүний энэ авирыг өөрийн намын бүлгээ дэмжиж, цөөнхөд хатуурхсан нь илэрхий харагдаж байна хэмээн АН-ын гишүүд мушгин гуйвуулж байлаа. Үнэн хэрэгтээ спикер хатуурхсандаа биш хэт улстөржилтөөс залхсандаа тийм үйлдэл гаргасан биз ээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.