Хойд Солонгос газар доорхи цөмийн туршилтад бэлтгэж байна
Өмнөд Солонгосын ''Ёнхап'' агентлагийн тагнуулын эх сурвалжаас авсан мэдээлэлд онцолсноор Хойд Солонгос гурав дахь удаагаа газар доор цөмийн туршилт явуулахаар бэлтгэж эхэлжээ. Тус улс хойд захын Хойд Хамгён мужийн Пунгге-ри хэмээх газарт туршилт явуулах гэнэ. Өмнєх хоёр туршилтыг энэ газар 2006, 2009 онд хийж байжээ. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан хиймэл дагуулын тусламжтай Пунгге-рид газар доор шинэ хонгил ухаж байгааг тогтоожээ.
Өмнөд Солонгосын тагнуулчид туршилт явуулахад шаардлагатай газар шорооны ажил эцсийн шатандаа орсон гэдэгт итгэлтэй байна. Хойд Солонгос гурван жилийн өмнө зогссон зургаан талт хэлэлцээрийг үргэлжлүvлэхийг өнгөрөгч хоёрдугаар сард зөвшөөрсөн ч энэхүү үйлдэл нь хэлэлцээрийн зарим заалтыг зөрчиж байгаа юм.
Эх сурвалж: Монголын үнэн