Израйль Иранд цохилт өгвөл яах вэ?
2012.03.23

Израйль Иранд цохилт өгвөл яах вэ?

МОСКВА. /Оросын дуу хоолой/. Израилиас Иранд цохилт өгвөл гарч болох уршгийн талаар Америкийн арми штабын «Internal Look» сургууль хийжээ.«Internal Look» нь Төв командлалын цэргийн хамгийн чухал сургуулилалтуудын нэг бөгөөд жилд хоёр удаа хийдэг. Цэргийн ийм сургуулийн үеэр олон улсын тавцан дахь өнөөгийн нөхцөлийн үед бий болох бодит байдлыг загварчлан гаргадаг байна. Тус бүс нутаг дахь штаб болон командын цэгүүд шийдвэртэй арга хэмжээ авахад бэлэн байгаа эсэхийг шалгахад сургуулийн зорилго оршдог аж.

Тухайлбал, чухам ийм сургуулийг Ойрхи Дорнодын янз бүрийн дайнд бэлтгэхэд урьд нь ашигладаг байжээ. ЗСБНХУ болон АНУ хоорондын хүйтэн дайны үед цэргийн төлөвлөгөө боловсруулагчид Ираны нефтийн орд газруудыг эзлэх талаар Москвагийн хийж болзошгүй алхамд бэлтгэхийн тулд «Internal Look» сургуулийг хийж байв.Ираны цөмийн объектуудад Израиль цохилт өгсөн тохиолдолд үүсэх уршгийн янз бүрийн хувилбарын загварчлалыг гаргах нь энэ удаагийн сургуулийн зорилго байлаа.

Израиль цохилт өгөх шийдвэрээ аль хэдийн гаргасан бөгөөд энэ оны сүүлээр цохилт өгөх болов уу гэж шинжээчдийн дийлэнх нь үзэж байна.Израилийн хувьд энэ нь зоригтой шийдвэр бөгөөд ажиллагаа амжилтгүй болох эрсдэл их юм. Тус улсын нисэх онгоцууд агаарын найрсаг бус орон зайгаар хэдэн зуун километр зам туулна. Үүний дараа Ираны агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг давах хэрэгтэй болно.Шинжээчдийн үзэж буйгаар, Израиль амжилттай цохилт өгсөн тохиолдолд Ираны цөмийн хөтөлбөрийг ердөө ганц жил тасалдуулна, дараа нь яах вэ? Жил бүр эрсдэл гаргах уу? Жил бүр өөрийн нутаг дэвсгэрээ пуужингийн хариу цохилтод өртүүлэх эрсдэлд оруулах уу?Ерөнхийдөө Израиль маш хүнд байдалд оржээ.

Нэг талаар, асуудлыг хүчээр шийдэхийг оролдвол тус улсад хэт их үнэтэй тусна, нөгөө талаар, тус улс өөрийг нь дэлхийн газрын зургаас арчихаа илэрхий мэдэгдэж байгаа хөрш улс нь цэргийн цөмийн хөтөлбөрөө шаргуу боловсруулсаар байгааг зүгээр хараад суух боломжгүй байдалд орсон байна.Энэ бүхэн аль эрт тодорхой болсон бөгөөд харин Америкийн цэргийнхэн энэ удаагийн сургуулийн дараа түгшүүр төрүүлсөн буюу Израиль, Ираны хооронд цэргийн мөргөлдөөн гарсан тохиолдолд түүнд АНУ оролцоно гэсэн шийдэлд хүрчээ.

Пентагоны штабын нууц сургуулийн нарийн ширийнийг болон ямар нөхцөл байдал үүссэн тохиолдолд ямар арга хэмжээ авахаар болсныг мэдэхгүй ч сургууль хийсний дараа ямар дүгнэлт хийсэн нь тодорхой болжээ.Хийсэн дүгнэлтээс үзвэл, Израиль Ираны цөмийн объектуудад тухайлбал, шумбагч хөлөг онгоцноос цохилт өгнө. АНУ-ын тусламжгүйгээр тийм халдлага хийж чадахгүй байсан гэж үзээд Тегеран Персийн булан дахь Америкийн нэг хөлөг онгоцод цохилт өгөхөөр шийднэ. Үүний улмаас Америкийн 200 орчим цэрэг амь үрэгдэнэ.

Үүнийг Вашингтон түрэмгийлэл гэж үзээд, мөргөлдөөнд зэвсэг хэрэглэн оролцоход хүрнэ. Энэ бүхэн Иранд ч, Израильд ч ихээхэн хохирол амсахад хүргэнэ. Америк ч хэдэн зуун хүнээ алдах болно. Гэхдээ Ойрхи Дорнодод ойрын хугацаанд цэргийн ямар ч мөргөлдөөн болохгүй. Энэ нь их хохирол амсахыг Израиль, Иран хоёр ухамсарласантай холбоогүй. Израиль мухардмал байдалд орсон бол, Иран хүний амь хохирно гээд хариу өгөхгүй байхгүй.Тайван байдал алдагдсан тохиолдолд АНУ зүгээр хараад суухгүй гэдэг нь тус бүс нутагт энх тайван байдал тогтох үндэс суурь болох юм. АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох нь ч үүнд хамаагүй.

АНУ Израильд хэзээ ч туслахгүй байхгүй.Нөгөө талаар, Ирак, Афганистанд хэтэрхий их хохирол амссан америкчууд дахин тийм хохирол амсахыг хүсэхгүй. Вашингтон ч үүнийг сайн ойлгож байгаа. Мөргөлдөөнд оролцох уу, болих уу гэдэгт бус харин мөргөлдөөн гаргуулахгүй байхад асуудлын гол нь байгаа юм.Израильд багагүй нөлөөтэйг тооцож үзвэл Вашингтон л энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болох юм.
Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.