Газрын тосны үнэ тогтворжжээ
Дэлхийн улс төрийн болоод эдийн засагт эерэг хүлээлт бий болсонтой холбоотойгоор нефтийн ханш тогтворжих хандлага бий болсон байна, Өдөр бүр үнэ нь багаар бодоход 50 центээр өөрчлөгдөж байсан түүхий нефтийн үнэ өчигдөр Нью-Йоркт өмнөх өдрийнхөөсөө 25 центээр өсчээ. Ингэснээр дөрөвдүгээр сард хүлээж авах газрын тосны үнэ баррель бүр нь 106.82 ам.долларт хүрсэн аж. Харин гэрээт худалдааны үнэ 52 центээр буюу 0.5 хувиар өсч баррель тутам нь 107.07 ам.доллар болжээ. Лондонд брэнт маркийн газрын тосны ханш мөн л тогтвортой байсан аж Уржигдар 122.66 ам.долларын үнэтэй байсан баррель брэнтийн ханш өчигдөр ердөө 10 центээр чангарч 122.76 ам.долларт хүрчээ.