Л.Гvндалай гишvvн дахиад “гараг” андуурав
УИХ-ын гишvvн Л.Гvндалай заримдаа “гараг” андуурчихсан мэт асуудлаас тэс хөндлөн зvйл ярьж явдаг хvн. Тэрбээр саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэх vеэр дээрх зангаа гаргасан юм.
Намын бүлгүүд Боловсролын хуулиас болоод хэд хэд хуваагдчихсан, хэрэлдэж байтал УИХ-ын гишүүн Л.Гvндалай “Тэр Эрvvл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нар чинь Хөвсгөлд оччихсон, сонгогчдыг элдэв юмаар зулгуйдаад, бэлэг сэлт болчихсон явж байна. Тэд Сонгуулийн тухай хууль зөрчиж байна. Хариуцлага тооцооч” хэмээн хов зөөж, сануулаад авав.
Л.Гүндалай гишvvн чухам Сонгуулийн тухай шинэ хуулиа хэрэгжүүлэхээр улайрав уу, өрсөлдөгчдийнхөө үндсийг тасдахыг хүсэв үү. Юутай ч их л сандарсан шинжтэйгээр хэлэлцэж буй асуудлыг эргvvлсэн нь хачирхалтай харагдаж байсан шүү.