2012.02.17
Дэлхийн банкийг америк хүн удирдана
ВАШИНГТОН. /ИТАР-ТАСС/. Дэлхийн банкны /ДБ/ удирдлагад давамгайлах байр суурь эзлэхийн төлөө АНУ цаашдаа ч өрсөлдөх болно гэж тус улсын Сангийн сайд Тимоти Гайтнер мэдэгдлээ.
ДБ-ны одоогийн тэргүүн Роберт Зеллик удахгүй огцрох гэж байгаатай холбогдуулан лхагва гарагт хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлдээ тэрбээр дурджээ. Р.Зеллик таван жилийн гэрээний хугацаагаа дуусгаад ирэх зун албан тушаалаа өгөх юм. Ойрын үед энэ байгууллагыг авч явж чадах туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ гэдгээ Сангийн сайд мэдэгджээ.
Гэхдээ чухам нэр дэвшигч нь хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд дурдсанаар бол Хиллари Клинтон энэ албан тушаалд өрсөлдөх бодолгүй байгаа аж.
Тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жей Карнигаас Обамагийн эдийн засгийн зөвлөх, Сангийн сайд асан Лэрри Саммерс дээрх албан тушаалд нэрээ дэвшүүлэх болов уу хэмээн асуусан боловч үүнд огт хариулсангүй гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.