Л.Гүндалай хов  зөөв
2012.02.17

Л.Гүндалай хов зөөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр хамгийн эхэнд Боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Гэтэл чуулганы танхимд сууж байсан гишүүдийн зарим нь асуудлыг өөр тийш нь эргүүлж орхив. УИХ-ын гишүүн Л.Гүндалай л гэхэд "Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нар Хөвсгөлд очиж сонгогчдыг элдэв юмаар зулгуйдсан. Тэд хууль зөрчиж байна" хэмээн хов зөөв. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр өрсөлдөх хүмүүстээ Сонгуулийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг сануулсан нь энэ. Харин УИХ-ын гишүүн Д.Загджав "Нийслэлийн гэр хороололд 200 мянган өрх амьдарч байгаа. Бүгдэд нь орон сууц үнэгүй олгох асуудлыг энэ удаагийн чуулганаар шийдье" хэмээв. Тэд УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө дээрх асуудлуудыг хэлэлцүүлэхээр яарсан нь энэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.