2012.02.17
ОХУ-ын улс төрийн шинэчлэл идэвхитэй шатандаа явж байна
Төрийн думын байгуулалтыг өөрчлөх хуулийн төслийг ирэх лхагва гаригт хэлэлцэнэ. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев улс-төрийн бүртгэлтэй намуудын тэргүүн нартай хийсэн уулзалт дээр мэдэгдэв.Төрийн думын хуулийн төслийг хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа тухай төрийн тэргүүн сануулаад, уг баримт бичгүүдэд намуудын бүртгэлийг хялбаршуулсан бөгөөд бүс нутгуудын захирагчдыг шууд сонгохоор тусгажээ.
Одоо парламентын гишүүдийг л харах үлдлээ. Дмитрий Медведев хүнд хүчирийг үл харгалзан Орос улсад ардчилал хөгжиж байна гэж тэмдэглэв.«Миний өргөн барьсан бүх хуулийн төслүүд манай улсад ардчилсан инститүцүүдийг хөгжүүлэхэд чиглэгдсэн юм. Үүний талаар би нэг бус удаа ярьж байсан. Манай улсын ардчилал залуу байна гэж үзэж байна. Гэхдээ энэхүү ардчилал нь шаардагдах бүхий л шинж чанараараа байгаа бөгөөд боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Тиймээс би улс-төрийн системийг шинэчлэхэд чиглэгдсэн холбогдох хуулийн бүлэг төслүүдийг өргөн барихаар шийдсэн юм» гэж Дмитрий Медведев хэллээ.
Эрх баригчдын хууль гаргах санал санаачилга нь эцсийн дүнд Орос улсад орчин үеийн болон нээлттэй улс-төрийн системийг байгуулахад нөлөөлнө гэж ерөнхийлөгч найдаж байна.«Өнөөдөр манай улс-төрийн систем анхааралтай харилцааг шаардаж байна, би үүнийг дөрвөн жил хийж ирлээ. Улс-төрийн системийг орчин үеийн болгохын тулд, манай улсын иргэдэд түүнийг мэдрүүлэхийн тулд, энэ систем тэдний эрмэлзэлийг аль болохоор тооцож байх ёстой юм. Тэгээд тэдэнд улс-төрийн эрхээ хэрэгжүүлэхэд нь боломж олгох ёстой юм» гэж Д.медведев тэмдэглэлээ.
Төрийн тэргүүний улс-төрийн системийг өөрчлөх санал санаачилгууд нь анх өнгөрсөн оны 12-р сард Холбооны хуралд өргөн барьсан илгээлтэнд орсон юм. Дмитрий Медведев бүс нутгийн захирагчдыг сонгохдоо урьдны шууд сонгуулиар сонгохыг болон намуудын бүртгэлийг хялбаршуулахыг саналуудыг тавьсан юм. Ерөнхийлөгч ирэх долоо хоногт улсын бүртгэлгүй улс-төрийн хүчнүүдийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөөд байна. Энэ нь Оросын улс-төрийн шинэчлэлийн явцын тухай тэд нарын бодол санааг мэдэхийн тулд юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.