Ч.Сайханбилэг намын даргаа өмөөрлөө
2012.02.13

Ч.Сайханбилэг намын даргаа өмөөрлөө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сүүлийн үед ам нээх бүртээ Ардын намын гишүүдийн янзыг үзэх болов. Тэрбээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ардын намын бүлгийн гишүүд нэг үг хэлэхэд өөдөөс нь хоёрыг хэлсэн шиг суусан юм. Тус байнгын хорооны хуралдаан 14 цагт эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц төдийлөн бүрдэхгүй байсан юм. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар "Гишүүд хаачив. Одоо ганц, хоёр хүн ороод ирвэл боллоо" гээд сууж байснаа "Энэ Н.Алтанхуяг гишүүн хаачив" хэмээн Ардчилсан намынхнаас лавлав. Түүний асуултадЧ.Сайханбилэг гишүүн "Манай намд 1280 залуу элсэж байгаа. Дарга тэнд байгаа" гэж хариулсан юм. Ж.Сүхбаатар дарга ч дуугүй байсангүй. "Намын ажил, улсын ажлаа ялгаж салгамаар юм" гэхэд эрхэм гишүүн "Яадаг юм. Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайд С.Батболдоос үүнийг чинь сурсан юм

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.