Тансаг хэрэглээнд татвар ногдуулна
2012.02.13

Тансаг хэрэглээнд татвар ногдуулна

Орос улсын ерөнхий сайд Владимир Путин тансаг хэрэглээг татварт хамруулах  зарчмуудыг нийгмээрээ хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Тэдгээрийг Төрийн думын депутатууд боловсруулахаар ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, шинжээчид эртнээс ирээдүйн тансаг хэрэглээний татварын тухай хуулийг хэлэлцэж байна.

Тансаг хэрэглээний татвар нь дундаж давхаргынханд нөлөөлөх ёсгүй юм. Түүний зорилго хамгийн баян оросын иргэдийн тансаг хэрэглээнд татвар ноогдуулах юм. Жишээ нь, Маш том байшин, их хэмжээний газар, онгоц, суперавтомашин зэргийг худалдаж авахад гэж Владимир Путин тайлбарлав.

Ийм татвар бий болгох нь "тансаг хэрэглээ болон ихэрхүү занг өөгшүүлэх хөрөнгө оруулалтаас татгалзах нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн төлбөр юм" гэж ерөнхий сайд цохон тэмдэглэв. Оросын олонх иргэн ийм хуулийг дэмжих ёстой. Яагаад гэвэл үүнд нийгмийн шударга үнэний өчүүхэн хэсэг бий юм гэж шинжээчид ярьцгааж байна.

Тиймээс ихэнх оронд аливаа татварт тансаг хэрэглээг тооцсон байдаг юм гэж парламентын төсвийн байнгын хорооны дэд тэргүүн Оксана Дмитриева ярьж байна. Францад тансаг хэрэглээнд тусгайлан татвар тогтоодог байна. Зарим орнуудад тансаг хэрэглээний татварыг үл хөдлөх эд хөрөнгөтэй адилтган үздэг юм гэж депутат тайлбарлаад «Орос улсад дэвшилттэй орлогын татвар ч үгүй, үл хөдлөх эд хөрөнгийн татвар ч үгүй, томоохон эд хөрөнгийг өвлөн авахад ч ямар ч татвар төлдөггүй юм. Аливаа томоохон өв хөрөнгө залгамжлахад татвараас чөлөөлөгддөг үүнтэй ижил системийн жишээг би хэлж мэдэхгүй юм» гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.