2012.02.10
Монгол угсаатнаа эх оронд нь дуудаж байна
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн монгол туургатануудад хандан түүхэн эх орондоо буцаж ирж, эр орныхоо хөгжил цэцэглэлтэнд оролцохыг нэг бус удаа уриалж байсан юм. Өнөөдөр түүхэн эх орноос гадна хилийн чандад 8 сая орчим монгол туургатан амьдарч байна. Энэ нь Монголд амьдарч байгаа иргэн хараатаас бараг 3 дахин илүү юм. Ц.Элбэгдорж энэхүү уриалгадаа монгол угсааны ард түмнүүдийг хамруулжээ. Эдгээрийн дотор Хятад улсын ойрдууд, Орос улсын буриад болон халимагууд ордог юм. Өнөөдөр дэлхийн 20 гаруй оронд монгол туургатан амьдарч байна.
2006 оноос эхлэн Дэлхийн монголчуудын чуулганыг жил бүр зохион явуулах болсон юм. Өнгөрсөн жил чуулган Улаанбаатар хотод болж өнгөрсөн юм. Энэ жил оросын Халимаг улсын нийслэл Элст хотод зохиогдох юм.Ц.Элбэгдорж элэг нэнт монголчуудаа түүхэн эх орондоо буцаж ирэхийг уриалж байгаа нь анхных биш юм.
Өнгөрсөн зууны 90-ээд оны эхэн үеэр монголын олон улс-төрчид энэ тухай ярьж байсан юм. 2000 оны дунд үеэс “уугуулшууллын” хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан монгол улсад суурьшихаар ирсэн иргэдэд газар олгож, орон сууцын зээл авахад нь дэмжлэг үзүүлж, ажлаар хангаж, гадаадад эзэмшсэн боловсролын үнэмлэх дипломыг нь хүлээн зөвшөөрөх аж.
Гэтэл энэхүү хуулийн төсөл хараахан батлагдаагүй байна. Хэрэв түүнийг батлаглсан ч, тус улс тэдгээр хүмүүсийг ажил, ахуй бололцоогоор хангаж чадах нь юу л бол. Харин хүмүүс хаана амьдрал илүү сайхан байна тэнд л очиж амьдрана. Тиймээс ерөнхийлөгчийн энэхүү уриалга нь сайхан уриалга болж үлдэж мэдэх л юм.Өнөөдөр Монголын хурдтай өсч байгаа эдийн засагт мэргэжилтэй боловсон хүчин, ялангуяа уул уурхайн салбарт их хэрэгцээтэй байгаа.Тус улсын эрүүл мэндийн салбарт боловсон хүчний хомсдолтой байна. Монгол улсад чухамдаа мэргэжилтэй боловсон хүчин л шаардагдаж байгаа гэж Буриадын улсын их сургуулийн монгол судлаач эрдэмтэн Владимир Родионов тэмдэглээд «Орос улсын буриад, халимаг үндэстэнүүд, Хятадын ӨМӨЗО-ны, Синьзяны ойрдууд нь олон жилийн турш одоогийн газарт нутагтаа суурьшин амьдарч байна.
Монгол руу нүүнэ гэдэг тэдний хувьд төрөлх нутгаа хаяж явна гэсэн үг юм. Харин оросын мэргэжилтэнүүдээс яс, үндэсийг үл харгалзан мэргэжилтэнүүдийг урьж ажилуулах нь илүү бүтээлч харагдаж байна. Тэгээд ч Монгол улс эхлэн байгуулагдаж буй эдийн засгийн зарим салбаруудаа гадаадын мэргэжилтэний туслалцаагүйгээр хөгжүүлэх боломжгүй юм» гэлээ.Угсаа үндэсэнд тулгуурлан тус улс хүмүүсийг урих нь эдийн засгийн шаардлагад тэр бүр нийцэхгүй юм.
Хамгийн гол нь боловсрол. Жишээ нь: Москва орчмын Сколково шинэтгэлийн төвд Орос улсын засгийн газар дэлхийн янз бүрийн орноос мэргэжилтэнүүдийг урьж ажиллуулж байна. Тэднээс шаардах цорын ганц шаардлага бол мэдлэг юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.