Цахим өргөдөл хүлээн авч эхэллээ
Цахимаар өргөдлөө илгээх боломжтой боллоо
2012.02.08

Цахим өргөдөл хүлээн авч эхэллээ

Иргэн та өргөдөл өгөх гэж дугаарлан зогсож, ажлын цагаараа яаран сандран гүйх шаардлагагүй болжээ. Тэр ч бүү хэл өргөдлийн хариу гарсан эсэхийг мэдэх гэж өргөдөл гаргасан газраа “эргэх” шаардлагагүй болсон. НЗДТГ болон есөн дүүрэг, нийслэлийн нутгийн захиргааны 100 гаруй байгууллагуудад хаягласан өргөдлөө http:// urgudul.ulaanbaatar.mn цахим системд илгээх боломж нээгдлээ. Ингэхийн тулд 151510 тусгай дугаарт баталгаажуулах мэссэж явуулахад л болох юм байна.

Энэхүү үйлчилгээг гар утсандаа татаж авч болох тул бид орон зай, цаг хугацааны хамааралгүйгээр өргөдөл гаргах боломж бүрдлээ. Иргэдийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэснээ ил тод болгох үүднээс төрийн байгууллагуудад энэхүү системийг нэвтрүүлж эхэлсэн байна. Тус систем бүрэн нэвтэрснээр иргэд өргөдөл, санал хүсэлтийн хариуг хянах боломжтой болжээ.

Хамгийн сонирхолтой нь тухайн өргөдөл гаргагч биеэр ирэх шаардлагатай бол шийдвэрлэх түвшний хүмүүстэй уулзах цагийг онлайнаар авч болох гэнэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.