2025 он гэхэд хог хаягдал хоёр дахин нэмэгдэнэ
2012.02.05

2025 он гэхэд хог хаягдал хоёр дахин нэмэгдэнэ

Цахилгаан бараа бүтээгдэхүүний хог хаягдлын хэмжээ 2025 он гэхэд 1465 сая шоо фит буюу 41.5 сая шоо метрт хүрэхийг эрдэмтэд тооцоолон гаргажээ.

Энэ нь 2010 онд 19.2 сая шоо метр байснаас хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Цахилгаан бараанаас гардаг уг хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах, хадгалах боломжгүй төдийгүй газарт булж, ямар нэг аргаар зайлуулах аргагүй тул байгальд их хэмжээний хор учруулдаг юм.

Харин сүүлийн үед хуучин цахилгаан бараа дахин боловсруулах үйлдвэрлэл нэмэгдэж байгаа гэнэ. Дахин ашигласан цахилгаан барааны хэмжээ 2010 онд 3.5 сая шоо метр байсан бол 15 жилийн дараа 22 сая шоо метрт хүрэх тооцоог судлаачид гаргажээ.

Харамсалтай нь дахин боловсруулсан ч хаягдаж буй хогны хэмжээг давж чадахгүй байгаад эрдэмтдийн сэтгэл зовниж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.