2012.02.05
Аядуу үзэлтнүүд Ливийн төрийг барина
Парис./ИТАР-ТАСС/. Ливийн парламент болох Үндэсний конгрессийн бүрэлдэхүүнийг сонгох сонгууль товлосон хугацаандаа буюу энэ оны 6 дугаар сард болно.
Үүнийг тус улсын Үндэсний шилжилтийн зөвлөлийн /ҮШЗ/ тэргүүн Мустафа Абдель Жалиль пүрэв гарагт Францын ''Фигаро'' сонинд ярилцлага өгөхдөө батлан хэллээ. ''Засгийн эрхэнд радикал үзэлт исламчууд гарах аюул байхгүй бөгөөд аядуу үзэлтнүүд төрд голлох үүрэг гүйцэтгэх болно'' гэдгийг тэрбээр дурдсан байна.
Түүний үзэж байгаагаар, аядуу үзэлтнүүдийг хүн амын 90 хувь, либералуудыг 5 хувь, харин хэт давруу үзэлтнүүдийг мөн 5 хувь нь дэмжиж байгаа ажээ.
Тус улсын хуулинд зааснаар, Каддафийн талд ажиллаж байсан хүмүүсийг сонгуульд нэрээ дэвшүүлэхийг нь хориглосон учраас тэд улс орны байдлыг тогтворгүй болгохыг оролдож байна гэж ҮШЗ-ийн тэргүүн тэмдэглэн хэллээ.
''Гэхдээ дээрх хуулийн хориглосон заалт мянга гаруйхан хүнд хамаарч байгаа, тиймээс хуучин дэглэмд алба хашиж байсан хүмүүсийн хувьд сонгуульд оролцохыг нь хориглоогүй'' гэдгийг Абдель Жалиль онцлон дурдсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.