Тамхи бол хамгийн эрсдэлгүй бизнес
2012.02.05

Тамхи бол хамгийн эрсдэлгүй бизнес

"Блүүмберг"-ийн мэдээлснээр өнгөрсөн арван жилд хөрөнгө оруулагчдадаа хамгийн ээлтэй ажилласан компаниудаар тамхины бизнес эрхлэгчид тодорсон аж. МSСI байгууллагын тооцоолсноор 2001-2011 онд хөрөнгө оруулагчдадаа хамгийн их ашиг авчирсан компаниар "Рhilip Morris" болон "Japan Tobacco " шалгарчээ. Тэдний хөрөнгө оруулагчдадаа хуваарилдаг ногдол ашиг нь тав дахин өссөн байна. Эдийн засаг хямарч, тамхи-ны үнэ өссөн ч эрэлт тогтвортой өссөөр байгаа нь тэдний амжилтын гол түлхүүр юм. Тамхины бизнес эрхлэгчдийг сүүлийн 20 жилд хууль боловсруулагчид шахан хавчсан боловч тэд олон зуун тэрбум ам.доллараар бизнесийнхээ хүрээг өргөжүүлсээр буй. Тиймээс ирэх 20 жилд ч тамхины бизнест хөрөнгө оруулах нь хамгийн ашигтайд тооцогдох аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.