“Википедиа” Конгрессыг бухимдуулах болжээ
- Үгүй бол веб сайтыг хаах хүртэл аргах хэмжээ авна хэмээн Конгрессийн зөвлөх мэдэгдсэн байна.
АНУ гэлтгүй дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сайтуудын нэгд зүй ёсоор багтдаг "Википидеа" дахин хэл аманд орооцолдоод байна. Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Засгийн газар тус сайтыг хуулийн дагуу мэдээлэл бүртгэдэг байхыг сануулжээ. Үгүй бол веб сайтыг хаах хүртэл аргах хэмжээ авна хэмээн Конгрессийн зөвлөх мэдэгдсэн байна. Өдөрт дор хаяж нэг сая хэрэглэгч тус сайтаас АНУ-ын дотоод хууль эрх зүйтэй холбоотой мэдээлэл авдаг гэнэ. Гэвч сайтын зарим санд худал мэдээлэл байдгаас эрх баригчдын талаар иргэд бүр ойлголт авах нэгэн хөшүүргэ болж байна хэмээн Конгресс үзжээ. Түүнчлэн "Википедиа" сайтын онлайн санг АНУ-ын Засгийн газар эзэмших ёстой хэмээжээ.
Нийгмийн толь