Таван Толгойн үнэт цаас Хонконгт хүрч чадсангүй
- "Эр¬дэнэс Таван толгой" компани ажилладаг. Харин нөгөө хэс¬гийг гадаадын хөрөнгө оруулагчид ашигладаг.
- РЖД"-гээс гадна уг консор¬циумд Оросын "СУЭК", Со¬лон¬госын "Korean Resources Corporation", "POSCO", "KEPCO", "LG" ба "Daewoo" компаниуд, мөн Японы "Itoc¬hu", "Sumitomo", "Marubeni" ба "Sojitz" багтсан байдаг.
Монголын "Эрдэнэс Таван толгой" компани нь дэлхийн томоохон ордуудын нэг болох Таван толгойн оператор бөгөөд Хонконгийн хөрөнгийн зах зээл дээр гаргах гэж байсан гурван тэрбум ам.долларын үнэт цаасны арилжаагаа хойшлууллаа. Тус компани үнэт цаасаа Лондон болон Улаанбаатар хотноо байршуулахаар шийдсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ хэмээн "Газета.ру" сайт дээр бичжээ.
Тухайлбал, Тавантолгой нь чулуун нүүрсний орд бөгөөд Монголын говьд байрладаг. Дэлхийд нөөцөөрөө томд тооцогддог (6.5 тэрбум тонн нүүрс, түүний 40 хувь нь өндөр илчлэг бүхий коксжих нүүрс байдаг). Уг орд газрыг 1967 оноос хойш хагасчлан боловсруулалтад оруулсан юм. Харин өнөөдрийн байдлаар ордыг хоёр хэсэгт хуваасан бөгөөд нэгэнд нь "Эрдэнэс Таван толгой" компани ажилладаг. Харин нөгөө хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчид ашигладаг. Энэхүү төслийн хамгийн том хөрөнгө оруулагч нь Хятадын "China Shenhua Energy" ба Японы "Mitsui" компани юм. Харин 24 хувийг Америкийн "Peabody Energy" компани эзэмшиж байна.
Оросын "РЖД"-гийн толгойлж байгаа консорциум өнгөрсөн зун уг төсөлд 36 хувийг эзэмшиж чадсан бөгөөд уг төсөл ёсоор орд газрыг эзэмшихийн сацуу Таван Толгой-Сайншандын 400 км төмөр зам тавих ёстой юм. "РЖД"-гээс гадна уг консорциумд Оросын "СУЭК", Солонгосын "Korean Resources Corporation", "POSCO", "KEPCO", "LG" ба "Daewoo" компаниуд, мөн Японы "Itochu", "Sumitomo", "Marubeni" ба "Sojitz" багтсан байдаг.
Гэвч өнгөрөгч есдүгээр сард Монголын Үндэсний аюулгүйн зөвлөл тендерт ялалт байгуулсан консорциумтай байгуулсан гэрээг зөвшөөрөөгүй юм. Батлагдаагүй мэдээллээр Таван толгой ордын хувиарлалтыг дахин шийдвэрлэх ёстой хэмээн Монголын эрх баригчид үзэж байгаа бололтой.
Тиймээс тендерт оролцогчидтой "нэмэлт хэлэлцээр явуулах гэнэ".
Өдрийн сонин