2012.01.17
Уул уурхайн уурхайн бүтээгдэхүүний экспортын жишиг үнийг тогтоолоо
Уул уурхайн уурхайн бүтээгдэхүүний экспортын жишиг үнийг тогтоолоо
ТОВЧХОН
- 2010 оны 39 дүгээр тогтоолд заасны дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг төв банкнаас сар бүр тогтоодог болсон.
Монголбанкнаас олон улсын биржүүд болон зах зээлийн жишиг үнийг баримтлан энэ сард мөрдөх үнийг тогтоосон байна. Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоолд заасны дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг төв банкнаас сар бүр тогтоодог болсон. Экспортод өндөр хувь эзэлдэг зарим бүтээгдэхүүний жишиг үнийг дурьдвал, алт нэг унц нь 1599 ам.доллар, зэс нэг килограмм нь 7.57 ам.доллар, молибдены исэл нэг тонн нь 31500 ам.доллар, хайлуур жонш нэг тонн нь 320 ам.доллар, түүхий нүүрс нэг тонн нь 115 ам.доллар байхаар тус, тус тогтоожээ.
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.