Автомашины утаа хар салхи үүсгэдэг
2012.01.16

Автомашины утаа хар салхи үүсгэдэг

Автомашины утаа хар салхи үүсгэдэг
ТОВЧХОН
  • Хамгийн сонирхолтой нь эдгээр хар салхины дийлэнх нь нарийн хэлбэл 30 секундээс 10 минут л үргэлжилдэг учир үлэмж хэмжээний хохирол учруулдаггүй байна.
  • Яагаад хар салхи АНУ-д ийм олон удаа болдог юм бол? Учир нь энэ улсын нутаг дэвсгэр азгүй байрлалд оршдог аж.

Агаарыг бохирдуулж буй автомашины утаа жинхэнэ хар салхи үүсгэдэг байж болохыг Америкийн эрдэмтэд саяхан тогтоожээ. Зуны цагт АНУ-ын зүүн нутагт яг ийм байдал байдал үүсдэг байна. Автомашины утаанд бохирдсон агаар болон хүмүүс агаар мандалд томоохон мөндөр үүсэхэд хүргэдэг. Тэр нь хүчтэй хар салхи үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг аж.

 

АНУ зөвхөн өндөр технологиор төдийгүй нэг хүнд ногдох хар салхины тоогоор дэлхийд тэргүүлдэг. Ус, цаг уурчдын мэдээлснээр, жил бүр АНУ-д нэг мянга орчим удаа хар салхи үүсдэг байна. Энэ мэдээллийг бүрэн бус, учир нь уршигт хар салхины гуравны нэг орчим нь хүн цөөтэй газар үүсдэг учир бүртгэгддэггүй байх гэж эрдэмтэд нотолж байна. Өөрөөр хэлбэл, нэг жилд 1300 орчим хар салхи үүсдэг байж магадгүй ажээ.

 

Хамгийн сонирхолтой нь эдгээр хар салхины дийлэнх нь нарийн хэлбэл 30 секундээс 10 минут л үргэлжилдэг учир үлэмж хэмжээний хохирол учруулдаггүй байна. Гэсэн хэдий ч статистикийн мэдээгээр бол жил бүр АНУ-д хар салхины улмаас 60 орчим хүний амь эрсэддэг ажээ. Тэдгээр хүмүүс хүчтэй салхины улмаас нурж буй байшин барилга, хашаа саравчинд дарагдах, эсвэл үндсээрээр булгаран унаж буй модонд цохигдон амь насаа алддаг байна. Яагаад хар салхи АНУ-д ийм олон удаа болдог юм бол? Учир нь энэ улсын нутаг дэвсгэр азгүй байрлалд оршдог аж. Хар салхи гэдэг нь аадар борооны бөөн үүлэнд үүсч, доош газрын гадарга хүртэл үргэлжилсэн, үүлний хэдэн арав болон хэдэн метрийн голчтой ханцуй эсвэл хошуу мэт хэлбэртэй агаар мандлын хуй салхи юм. Агаарын дулаан, чийглэг масс нь хуурай болоод хүйтэн агаарын масстай мөргөлдөх үед хуй салхи үүсдэг.

 

Ийм мөргөлдөөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр байнга болж байдаг. “Атлантын далайн гал тогооны цаг агаар”-аас буюу Мексикийн булангаас ирдэг халуун, чийглэг агаарын урсгал баруун хойш эргэхдээ “Америкийн хөргөгч”-нөөс өөрөөр хэлбэл, хойд нутгийн Хадархаг уулсын хүйтэн, хуурай агаарын масстай мөргөлддөг. Харин хоёр далайн дунд хавчигдсан АНУ-ын нутаг дэвсгэр асар том учраас халуун агаар хөрж, хүйтэн агаар халж амждаггүй байна. Тийм болохоор зун болгон халуун агаар хөрж, хүйтэн агаар нь халж амждаггүй ажээ. Улмаар зун болгон хэдэн зуун хар салхи америкчуудыг айлгадаг байна.

 

Ингэж байгаль дээр ажиглалт явуулах боломж ихтэй Америкийн ус, цаг уурчид хар салхины тухай бусад улсын мэргэжил нэгт нөхдөөсөө илүү ихийг мэддэг аж. Гэхдээ л тэдэнд өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй, оньсого хэвээр байгаа зүйл байсаар байна. Тиймээс агаар мандалд үхэл дагуулсан хүчтэй шуурга хэрхэн үүсдэг тухай нийтлэл бүр эрдэмтдэд жижигхэн дуулиан шуугиан тарьдаг аж.

 

Чухам тийм дуулианыг Америкийн агаарын уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах үндэсний төвийн Томас Белл болон Израилийн Еврейн их сургуулийн Даниэль Розенфельд нарын саяхан хийж дуусгасан ажил тарьжээ. Тэд 1995-2009 оны хооронд АНУ-ын зүүн нутагт болсон, Үндэсний далай болон агаар мандлын судалгааны удирдах газрын Шуурга судлах төвөөс нийлүүлсэн хар салхины тухай мэдээллүүдэд дүн шинжилгээ хийхдээ сонирхолтой зүй тогтлыг илрүүлсэн байна. Тодруулбал, “хар салхины улирал”-ын үеэр долоо хоногийн дундуур хар салхи болон мөндрийн давтамж дундаж үзүүлэлтээс 20 хувиар давж, харин амралтын өдрүүдээр дунджаас 20 хувиар багасдагийг тогтоосон аж. Эндээс хар салхи амралтын өдрүүдээр хүмүүс шиг амрах дуртай юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлжээ.

 

Дараа нь эрдэмтэд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах газраас дээр заасан хугацаанд явуулсан агаарын чанарын хяналтын мэдээллийн баазтай танилцжээ. Эндээс тэд зуны цагт тус улсын зүүн нутгийн агаар автомашины утаанд долоо хоногийн дундуур буюу лхагва, пүрэв гарагт хамгийн ихээр бохирддог болохыг анзаарсан байна. Өглөө хүмүүс ажилдаа явах, орой нь харих үед автомашинаас ялгарах хорт утааны хэмжээ эрс ихэсдэг аж. Харин амралтын өдрүүдээр америкчуудын дийлэнх нь автомашин уналгүй, ойр зуур явахыг илүүд үздэг байна.

 

Энэ нь зүгээр нэг давхцал биш болохыг Белл, Розенфельд нар олж хараад хоёр графикийн хооронд ямар уялдаа холбоо байна гэж үзжээ. Агаар мандалд орж буй чийг бохир хэсгүүдэд /утааны хөө тордог/ бөөгнөрдөг бөгөөд энэ нь үүл үүсэхэд хүргэдэг. Тийм дуслууд илүү хүйтэн давхарга хүртэл хөөрч, мөндөр болон хувирдгийг компьютерийн загварууд нотолж байна. Зун байнга мөндөр ордогт америкчууд өөрсдөө буруутай болж таарч байгаа юм. Тэд агаар мандалд хэт их чийг ялгаруулж байна.

 

Утаа болон хар салхи хоорондоо шууд бус боловч ямар нэгэн холбоотой. Утаанаас үүдэлтэй том мөндрүүдийн гадаргуугийн талбай ус, мөснөөс үүдэлтэй мөндрийнхээс бага байдаг аж. Тийм аварга том мөндрүүд агаараас дулааныг бараг шингээж авч чаддаггүй учир удаан ууршдаг.

Эцэст нь тэдгээр нь дээш хөөрч буй дулаан агаарын урсгалыг хөргөх чадваргүй байдаг. Хэрвээ жирийн жижиг мөндрүүд байсан бол дулаан агаарын урсгалыг илүүтэй хөргөдөг байна. Эдгээр дулаан урсгал хүйтэн агаарын бүсэд хүрэхдээ хүйтэн агаарыг доош түлхэж, агаар дотор нь эргэлдэж эхэлдэг бүсийг үүсгэдэг ажээ. Харин энэ нь хар салхи үүсэхэд хүргэдэг байж болох юм.

 

Бий болгосон бүх загвар нь богино настай хар салхины тоонд орно гэж судалгаа явуулсан хүмүүс тайлбарлажээ. Харин 10 минутаас удаан үргэлжилдэг хар салхинд агаарын бохирдол нэг их нөлөө үзүүлдэггүй, тэдгээр нь огт өөр үйл явцын үр дүнд үүсдэг гэж судлаачид үзэж байна. Үүний сацуу бохирдол, хар салхи хоорондын холбоо зөвхөн АНУ-ын зүүн нутагт хамаатай болохоос бус баруун нутагт тийм үзэгдэл илрүүлээгүй болохыг тэд онцлон тэмдэглэжээ. Учир нь баруун нутагт нь агаар нь хэт хуурай, үүл маш өндөрт байрладгийн дээр тэнд маш хүйтэн байдаг аж.

 

Үүний сацуу Даниэль Розенфельдын хэлснээр, дээрх судалгаа нь хүмүүст агаар бохирдуулдаг хаягдлынхаа хэмжээг багасгах бас нэг том шалтгаан бий болсныг харууллаа. Хар салхи мэтийн урьдчилан таахын аргагүй, хүчтэй үзэгдлүүд нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй болж таарч байна. Тиймээс биднийг жихүүцүүлдэг агаар мандлын жижиг гамшгууд хүний үйл ажиллагаатай холбоотой ч байж болох юм.

Нийтлэлч
З.Амгалан
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.