Эрдэнэ шиш монголд соёолно
2012.01.16

Эрдэнэ шиш монголд соёолно

15,0-20,0 мянган тонн эрдэнэшишид суурилсан тэжээлийг гадаадаас худалдан авдаг аж.
ТОВЧХОН
  • . "Монголд тэжээлийн эрдэнэшишийн тариаланг хөгжүүлэх" сэдэвт хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулжээ.

ХХААХҮЯ-наас энэ онд тэжээлийн эрдэнэшишийн үр нийлүүлж, эрдэнэшишийн тариаланг хөгжүүлж эхэлнэ. «Атрын 3 дугаар аян»-ы хүрээнд шинэ таримлыг тариалах ажил эхэлж байна. "Монголд тэжээлийн эрдэнэшишийн тариаланг хөгжүүлэх" сэдэвт хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулжээ. Монголын шувууны аж ахуй жил бүр 15,0-20,0 мянган тонн эрдэнэшишид суурилсан тэжээлийг гадаадаас худалдан авдаг аж. Хэрэв үндэсний тариалан эрхлэгчид тэжээлийн эрдэнэшишийг тариалж нийлүүлэх аваас таваарын буудайн үнээр худалдан авах боломжтойгоо «Шувуучдын холбоо» илэрхийлэв.

 

Үндэсний тариалан эрхлэгчид тэжээлийн эрдэнэшишийг шүүст тэжээл, дарш бэлтгэх зориулалтаар тариалж байсан   туршлагатай. Эрдэнэшишийг өргөн мөрөөр тариалдаг бөгөөд үндэс нь хүчирхэг сийрэг хөрсөнд нэг метр радиуст гурван метр хүртэл гүн тархдаг онцлогтой гэнэ.

 

Эрдэнэшишийн тарих үрийн норм 18-25 кг/га. Нэгжээс авах ургац буудайнаас 2,5-4 дахин ондор буюу га-гаас 35-45 цн. Ногоон массын ургац 250-ЗООцн/ га бөгөөд чанар сайтай тэжээлийн түүхий эд болдог. Зах зээлийн үнэ буудайн үнэтэй ойролцоо. Одоогоор дотоодын хэрэгцээнд 15,0-20,0 мянган тонныг захиалаад байгаа аж. Эрдэнэшишээс нийт 10 мянга гаруй бүтээгдэхүүн гарган авч болдог тул хүнс, тэжээл, техникийн үнэт таримал болдог. Цаашдаа хүнсний болон техникийн зориулалттай сортуудыг тариалах өргөн боломж харагдаж байгаа юм.

Нийтлэлч
С.Амар
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.