Махны үнэ буурав
- Нөөцийн махыг худалдаанд гаргасантай холбогдуулан иргэд сэтгэл хангалуун байгаа талаар ам сайтай байв.
Нийслэлийн хүн амын 2012 оны хэрэгцээнд зориулан 12 мянган тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн өчигдрөөс эхлэн худалдаанд гаргасан. Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногт нөөцийн махны бэлтгэлд зориулж нийслэлийн төсвөөс 6.8 тэрбум төгрөг гаргасантай холбогдуулж махны чанартай танилцсан.
Нөөцийн махыг худалдаанд гаргасантай холбогдуулан иргэд сэтгэл хангалуун байгаа талаар ам сайтай байв. Учир нь махны үнэ хямдарч буй юм. Нөөцийн үхрийн мах 3700, хонины мах 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр борлуулж байна. Нөөцийн махыг нэг, хоёр, гурван кг-аар жижиглэн савлаж, "Нөөцийн мах" гэсэн хаяг, шошготой иргэдэд нийлүүлж эхэллээ.
Улс төрийн тойм сонин