Ам.долларын ханш 41 төгрөгөөр буурав
2012.01.12

Ам.долларын ханш 41 төгрөгөөр буурав

Ам.долларын ханш 41 төгрөгөөр буурав
ТОВЧХОН
  • Он гарангуут огцом өссөн ам.долларын ханш өчигдрөөс эхлэн буурлаа. Тодруулбал, 1440 төгрөгт хүрээд ам.доллар өчигдөр 1399 болов.
  • Өөрөөр хэлбэл, 41 төгрөгөөр буурсан гэсэн үг.

Он гарангуут огцом өссөн ам.долларын ханш өчигдрөөс эхлэн буурлаа. Тодруулбал, 1440 төгрөгт хүрээд ам.доллар өчигдөр 1399 болов. Өөрөөр хэлбэл, 41 төгрөгөөр буурсан гэсэн үг. Энэ нь Монголбанк арилжааны банкуудад 5.5 сая ам.доллар худалдаж, интервенц хийсэн бөгөөд энэ нь валютын ханш сулрахад нөлөөлсөн ажээ. Тиймээс цаашид валютын ханшийг тогтворжуулахын тулд төв банкнаас дээрх арга хэмжээг авсантай адилхан зүйлийг хийх хэрэгтэй гэдэг дээр зарим эдийн засагчид санал нийлж байгаа юм байна. Тэгэхээр валютын ханшаас үүдэлтэй.өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны ханшид үнийн өөрчлөлт гарсан гэсэн тайлбарыг компаниуд өгч байсан. Тиймээс зах зээлд үнийн хөөрөгдлийг бий болгосон шатахуун түгээх станцууд үнээ бууруулах бүрэн боломжтой гэдгийг салбарынхан нь мэдэгдсэн ажээ.

Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.