Гурилын үнэ өсөх үндэслэлгүй гэв
- ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав нар өчигдөр гурил импортлогч, борлуулагч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав нар өчигдөр гурил импортлогч, борлуулагч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Шатахууны үнийг нэмсэнтэй холбогдуулан гурил үйлдвэрлэгчид үнээ зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх үүднээс энэхүү уулзалтыг хийжээ. Гэвч уг уулзалтад оролцох зургаан компаниас гурав нь л иржээ. Хотын захын дэлгүүрүүдээр борлуулж буй гурилын үнийг 60-150 төгрөгөөр нэмсэн гэх яриа иргэдийн дунд тарсан ч уулзалтад оролцогч "Мил хаус", "Өег", "Улаанбаатар" ХХК-ийнхан "Бид үнэ нэмэх тухай огт яриагүй. Долларын ханш тогтворжсон тул цаашид ч үнээ нэмэх шаардлага байхгүй" гэв.
Б.Дэлгэр
Эх сурвалж
Өнөөдөр сонин